Нэг цагийн дотор хурд хэтрүүлсэн таван зөрчлийг илрүүлжээ

Замын цагдаагийн албаны Ажлын хэсэг амралтын өдрүүдээр баруун, зүүн чиглэлийн зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй, эрсдэлтэйд тооцогддог автозамуудад шинэ загварын "Dahua" маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт, шалгалтыг явуулж эхлээд байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хяналт шалгалтаар нэг цагийн дотор хурд хэтрүүлсэн 5 зөрчлийг илрүүлж, газар дээр нь шалгаж тогтоон, ЗХАБТХ-ийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

Цаашид зөөврийн хурд хэмжигч багажыг ашиглан орон нутгийн замд хяналт, шалгалтыг тогтмол явуулах юм.

Сүүлийн 5 жилийн /2012-2016 оны/ зам тээврийн ослын статистик судалгаанаас үзэхэд хурднаас шалтгаалсан ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338 буюу 76,5% нь орон нутагт үйлдэгджээ.

Харин 2017 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд дээрх шалтгаанаар гарсан зам тээврийн 176 осол бүртгэгдсэн нь нийт гарсан ослын 1,24%-ийг эзэлж байгаа тоон үзүүлэлт байна.

Тус албанаас эрдэнэт хүний амь насыг хамгаалах, хурд хэтрүүлснээс гарч буй осол, хэргийг бууруулах зорилгоор 2017 оны эхний 4 сард нийт 3616 зөрчлийг илрүүлэн урьдчилан сэргийлж ажиллалаа.

Хурд нь зам тээврийн осол гэмтлийн үндсэн шалтгаан юм. Ялангуяа, хэт болон зохисгүй хурд нь зам тээврийн осол гэмтэл, нас баралтын гол эрсдэлт хүчин зүйл болж байна. Хурд хэтрүүлэх нь бүх улс орнуудад ижил асуудал байдаг. Зам тээврийн ослын ноцтой хүндрэлүүд нь хурдтай шууд хамааралтай байдаг. Дундаж хурд өссөнөөр, осол гэмтэл үүсэх магадлал мөн өснө.Тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 1км/цагаар хасахад, осол гарах эрсдлийг 4-5%-иар бууруулна.

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41.2 дах хэсэгт зааснаар “Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу зөрчил гаргасан жолоочийг харъяа аймгийн Замын цагдаагийн тасгаар шалгуулж байна.

Жолооч та замын нөхцөлд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцсоноор өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж чадах юм.

Замын цагдаагийн алба

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-05-12 00:40:20
    бид шинэхэн машинтай нь хэд билээ зам маань ямар билээ яарах ямар ажилтайсан билээ үхэлдээ их яарах хэрэг байна уу
  • mgl 2017-05-11 13:14:07
    torgo torgo bas dahin torgo