О.Баасанхүү: А.Ундраа гишүүн та битгий хүний кноп дараад бай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.

Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөл аж ахуй нэгжид хохиролтой болсон талаар УИХ-ын гишүүн М.Билэгт шүүмжлэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гүтгэлгийн шинжтэй үйлдэлд хатуу хариуцлага тооцох ёстой. Нэг хүн гүтгээд 2,5 сая төгрөг төлөх болчихоод байна. Ийм байхаар шар сонин, хэвлэл цэцэглэнэ” гэв.

Мөн гишүүдийн ирц хангалтгүй байгааг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэв. Тэрбээр “Баянгол дүүргээс сонгогдсон А.Ундраа гишүүн та битгий хүний кноп дараад бай. Чухал хуульд ач холбогдол өгөөд, хуралдаа суугаач гишүүд ээ” гэсэн юм.

Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Дараагаар нь Монгол Улсын 2016 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Мөн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав.

Үүний дараа Үндсэн чиглэлийн биелэлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авах гишүүдийн нэрсийг авснаар үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв.
 
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • usa 2017-05-11 10:52:58
    uhamsargui shaarnuudad yamar surguuli togsson bgaad ch hereggui
    103.229.120.177
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-11 09:18:05
    baliar nowshnuud khuni knop daraad ichidgui buduuleg mal be
    150.129.141.45
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-11 08:16:48
    Ундараа гишүүнээ та өөрийнхөө хийх ажилыг үнэн сэтгэлээсээ хийж үз ард иргэдийг битгий хорлоод байгаач
    66.181.178.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Эргүү хүүхнүүдийн квотыг багасга,  2017-05-11 08:11:57
    Бас нэг Ундраа ч билүү Хүүхдийн хувцасны үйлдвэрийг Дэлгүүр болгочихсон нь биш юм уу, УИХ-д Эмэгтэй гишүүд ийм хэмжээний байхад , Монгол Улс минь яана даа.
    182.160.36.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Сандаг 2017-05-11 07:57:22
    Тийм кноп дардаг гишуун байдаг юм
    139.5.217.88
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2017-05-11 06:49:35
    tiim nertei gishuun bdag ymuu
    202.170.68.38
    Мэдэгдсэн Хариулах