Ц.Даваасүрэн: Х.Нямбаатар аа, битгий бусдын гар хөл болоод савсаганаад гүйгээд бай
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурал 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа юм.  Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх хугацаанд тулгарч байсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлсон ба уг үзэл баримтлалд нийцүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслөөр дараах өөрчлөлтийг оруулахаар тусгасан байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан зургаан аргачлалд эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан Засгийн газраас боловсруулж УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл, олон улсын гэрээ соёрхон батлах, дипломат харилцаа тогтоох, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл зэрэг хууль тогтоомжийн төслийг боловсруулахад хамаарахгүй байх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Түүнчлэн тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан, Монгол Улсын олон улсын гэрээгээр Монгол Улс тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулахаар тусгайлан үүрэг хүлээсэн хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр тухайн хуулийг шинэчлэн найруулах, эсхүл өөрчлөлт оруулах, хүчингүй болгох санал дүгнэлт гарсан асуудлаар хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал хамаарахгүй байх зохицуулалтыг 12.3 дахь хэсэг болгон нэмэлт оруулахаар төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулж байна.

Хууль санаачлагчийн илтгэл болоод байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 30, 40 минутын өмнө байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудал. Хууль тогтоомжийн тухай хуулийг өнгөрсөн дөрвөн жилд гарсан сайшаалтай хуулиудын нэг гэж тооцсон. УИХ-ын гишүүд хууль тогтоомжийн хуулийг ягштал баримталж байгаа. Засгийн газрын асуудлыг хэт хялбарчлаад байгаа юм шиг. Миний санаачилж байгаа хуулиуд хоёр гурван сар хэлэлцүүлээд явж байгаа. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өнөөдөр гэнэт Байнгын хороогоор хэлэлцээд, одоо чуулганаар ороод ирлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Засгийн газрын эрх мэдлийг хялбаршуулж байгаа зүйл байхгүй. Дэгийн тухай хуулиараа хэлэлцүүлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Ингэж хуулийн хэлэлцүүлгийг яаравчлуулж байгаа шалтгаан нь юу юм бэ? Энэ хуулийн талаас илүү хувь нь хасагдсан юм бол энэ хууль хүчин төгөлдөр байх үндэслэл байна уу?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Дэгийн тухай хуулийн дагуу л явж байгаа асуудал.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ж.Ганбаатар гишүүний асуугаад хариултаа авч чадахгүй асуултыг асуух гээд байна. Миний санаачилсан хууль гурван жил болж байгаа. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан хууль ногоон гэрлээр ороод ирлээ. Таны хуулийн төсөлд Засгийн газрын хууль санаачлах эрхийг хялбарчилсан заалт багтсан байна. Х.Нямбаатар гишүүн ээ, танд анхааруулъя. Та бүтэн жил суучхаад том том хуульд гар дүрэх хэрэгтэй. Битгий бусдын гар хөл болоод савсаганаад гүйгээд бай. Олон гишүүн чамд хэлж байна. Эрүү, Зөрчлийн хуулиудад маш ноцтой юмнууд орж ирж байна. Хууль жаахан тогтвортой байх хэрэгтэй. Бид Хууль тогтоомжийн тухай хуулийг хэдхэн сарын өмнө баталсан. Тэгээд одоо бидний баталсан хууль муу хууль юм гээд кноп дараад сууж байх уу?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Гурван хууль санаачлах субъектэд бүгдэд нь хамаатай. Би шинэ гишүүн юу хэлхэв дээ. Энгийн үгээр доромжилж л хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би доромжлоогүй анхааруулж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хууль тогтоомжийн тухай хуулийг гэнэт ямар нэг хууль оруулж ирэхээс сэргийлж баталсан юм. Улсын эдийн засгийн үндэс суурийг ярьж байгаа хууль нь хөнгөн гоомой явахаар болж байна уу? Эсвэл энэ хуулийг хүчингүй болгоод өмнөх хуулийнхаа үйлчлэлийг сэргээчихвэл яаж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 2015 оны хүчингүй болсон хуулийг шууд эргэж сэргээх боломжгүй. Эдийн засагтай холбоотой хуулийн заалт энэ төсөлд тусаагүй.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа гишүүд саналаа хэллээ. Үүний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-05-11 10:27:58
    Нямбаатар гэж тэнэг бацаан, өөрийн толгойгүй бусдыг дагалдсан долдой юм даа чи
  • зочин 2017-05-11 05:51:15
    нямбаатар адгийн новш
    • zochin 2017-05-11 08:15:03
      ene SONIGINO HAIRHAN DUURGEES SONGOGDSON MUN bizdeeharsar baital uuriin tolgoi gyi hun shdee gishuud zuv helsen bna uuruu uuriinhuuruu baildaa tegbel chi
    • Зочин 2017-05-11 08:11:29
      ЭНэ нэг далчигнасан юмаар монгол улс дутах уу Гэртээ харь боовоо маажаад хэвт Нэр нь хэн гэл ээ
  • зочин 2017-05-11 05:47:05
    Нямбаатараа чи бол үнэ цэнэтэй залуу шүү, Даваасүрэн гишүүн үнэн хэлжээ, сайн бодоорой. адгийн араатнуудын нэг болж болохгүй. танайд хоноё нэвтрүүлгээр хараад и...