Реал Мадрид “Аваргуудын лиг”-ийн шигшээд шалгарлаа
Аваргуудын лигийн 2016-2017 оны улирлын аваргын  төлөө тоглох хоёр багийн нэр тодорлоо. Испанийн эзэн хааны Реал Мадрид болон Италийн Ювентус клубууд шигшээ тоглолтод шалгарч үлдээд байна. Өнгөрсөн шөнө Реал Мадрид клубынхэн Атлетико Мадридын талбайд зочлон тоглож 2:1 харьцаатай хожигдсон ч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Реалынхан шигшээ тоглолтод оролцох эрхээ өвөртөллөө.



Тэдний хувьд долоо хоногийн өмнө өөрсдийн талбайдаа Атлетиког хүлээн авч 3:0 харьцаатай буулган аваад байсан юм. Тус тоглолтод дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо хеттрик хийж багтаа том тус хүргэсэн билээ. Улмаар өнгөрсөн шөнө явагдсан тоглолтод ялагдал хүлээсэн хэдий ч нийлбэр дүн 4:2 харьцаатай болж эзэн хааны багийнхан 12 дахь  аваргын цомоо өргөхийн төлөө тоглох эрхтэй болсон юм.



Өнгөрсөн шөнө явагдсан тоглолтод талбайн эздээс А.Грейзман, С.Нигуэз нар гоолдсон бол Реалаас Иско гоолдлоо. 



Шигшээ тоглолт Уэльсийн нийслэл Кардифф хотын “Миллениум” цэнгэлдэх хүрээлэнд тавдугаар сарын 26-нд болно. Дээрх цэнгэлдэх хүрээлэнд регбийн тэмцээн болдог байсан бөгөөд 2015 оноос хөлбөмбөгийн цэнгэлдэх болгосон юм. 74500 хүний суудалтай уг цэнгэлдэх хүрээлэнг хамгийн сүүлд 1984 онд шинэчлэн засварлажээ.
 


Их Британи Умард Ирландын Вант улсад харьяалагддаг орнуудаас өмнө нь 2003 онд Манчестер хотын “Олд Траффорд”, 2011, 2013 онд Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт болж байсан юм.


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.