Крымд дэлхийн хамгийн том хуушуурыг хийжээ
Крымын хойгт дэлхийд хамгийн томд тооцогдох 100 кг жинтэй хуушуур хийлээ хэмээн РИА “Новости” агентлаг мэдээлэв.
 
Хуушуурны урт 2.5, өргөн нь 1.4 метр болжээ. 14 кг мах, бүтэн хагас шуудай гурил орсон байна. Хедерлез үндэсний баярт зориулж Крым-Татарын уламжлалт аргаар хийхэд 18 хүн оролцжээ.
 
“Энэ бол нэр алдрын төлөөх уралдаан биш. Хүмүүсийг гайхшруулж, сайхан хоолоор дайлах нь бидний ажил. Энэ бол дэлхийн хамгийн том хуушуур. Бид дэлхийн рекорд тогтоолоо. Өмнөх аварга хуушуур нь 2 метр урттай байсан” хэмээн ахлах тогооч Эмиль Алиев өгүүлэв.
 
Дэлхийн хамгийн том хуушуураас Хедерлез баярт оролцож буй бүхэн амсаж болно. Хедерлез баяр бямба гарагт Симферополь, Бахчисарайн хоорондох талбайд болох ажээ.





Зууны мэдээ
Н.Мөнхжин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • surtei tom 2017-05-11 09:16:19
    surtei tom yum bishl bn. 5 kg guril orson bh
  • ы 2017-05-11 03:49:12
    Энэ зун Монголчууд үүнээс томыг хийе л даа. Хоёр хонь (40кг мах), 3 шуудай гурилаар тэгвэл 200кг жинтэй 4м урттай хуушуур хийж болох нь. Дэлхий хараг хэ хэ