Иргэдэд зориулсан Эрүүл мэндийн өдөрлөгтэй

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хотын удирдлагууд ЧД-ийн ЗДТГ, ЧД-ийн 12-р хорооны өрхийн эрүүл мэндийн жишиг төвийн үйл ажиллагаа, шинээр тавигдаж байгаа авто замын ажил, Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн иргэдтэй уулзана.

09:00 цагт:  БХБЯ, Дэлхийн Банк Группын Олон улсын санхүүгийн корпораци хамтран Монгол Улсад ногоон барилга байгууламжийг хөгжүүлэх сэдвээр дугуй ширээний ярилцлага хийнэ. Ногоон барилгын чиг хандлага, олон улсын туршлага, Эрчим хүчний хэмнэлтэд зориулсан "EDGE" барилгын материалууд, Монголын өнөөгийн байдал зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулна.

09:00 цагт:  СЗХ, "Жайка"-тай хамтран “Үнэт цаасыг олон нийтэд санал болгох үйл ажиллагаа болон давхар бүртгэл” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хаана: Туушин зочид буудлын СОЁМБО танхимд

09:00 цагт: Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” болно. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох “1000 ЦАГААН НӨМРӨГТӨН” эмнэлгийн мэргэжилтний чуулган Төрийн ордоны Их танхимд эхэлнэ.

11:00 цагт:  Д.Сүхбаатарын талбайд Иргэдэд зориулсан Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, НЭМГ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үзлэг, шинжилгээ хийж, зөвлөгөө, мэдээлэл сургалт, сурталчилгаа явуулна.

11:00 цагт:  МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн Хөтөлбөр сурталчлах өдөрлөг болно. Хаана: МУИС-ийн 5-р байр буюу ОУХНУС-ын байр

11:00 цагт:  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайлан 2016” –гийн үр дүнг танилцуулах хэвлэлийн хурлыг Монгол Ньюс мэдээллийн төвд зохион байгуулна.

11:30 цагт:  "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны дөрөвдүгээр сарын орон сууцны үнийн индексийг танилцуулах хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно.

11:30 цагт:  III сургуулийн гадна талбайд Сүхбаатар дүүргийн нээлттэй хаалганы өдөрлөг нээлтээ хийнэ. Тус өдөрлөгт оюуны бэрхшээлтэй хүүхдийг анх сургаж эхэлсэн 25-р сургууль үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно.

13:00 цагт:  Олон улсын ба үндэсний спортын арбитрын нээлтийн ёслолын үйл ажиллагаа Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно. Нээлтэнд МҮОХ болон спортын холбоодын удирдлагууд оролцоно.

14:00 цагт: "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын хурлын зааланд "Автотээврийн менежментийг сайжруулах жил -2017" хэлэлцүүлэг болно. Нийтийн тээврийн төлөвлөлт, зорчигч тээшний үйлчилгээ болон байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
 
14:00 цагт: Ирэх сарын 8-11-ний өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод JCI байгууллагын Ази-Номхон далайн бүс нутгийн чуулганыг зохион байгуулна. Чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болно.
 
Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсээс 6000 хүнийг хамарсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг эрх чөлөөний талбайд зохион байгуулна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.