Сургуулийн орчин дахь гэмт хэрэг 35.3 хувиар буурчээ

“School police” эцэг эхийн эргүүлийн нээлттэй хаалганы өдөр өнөөдөр боллоо. 2016 - 2017 оны хичээлийн жилд хэрэгжсэн “School police - эцэг эхийн эргүүл” хөтөлбөрийн үр дүнг үнэлэх зорилгоор Улаанбаатар хотын  нийт 160 гаруй сургуулиудаас эцэг эхийн эргүүлийг үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг 30 сургуулийн нэгдсэн тайлан, танилцуулга болсон бөгөөд  эргүүлийн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн эцэг эхчүүдийг НИТХ-ын хүндэт шагналаар шагнаж урамшуулсан байна.

Нээлттэй хаалганы өдрөөр сургуулийн орчинд  үүргээ гүйцэтгэх явцдаа  хүүхдийн амь насыг учирч болзошгүй аюулаас хэрхэн  аварч чадсан тухай ярилцсан бөгөөд хулгай дээрэм, үе тэнгийн дарамт хүчирхийлэл, цахим гадуурхалаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход бодитой хувь нэмэр оруулсан эцэг эхийн эргүүлийн төлөөлөл оролцож, сайн туршлагаа 600 гаруй иргэдтэй хуваалцжээ.   

Улаанбаатар хотын хэмжээнд  давхацсан тоогоор нэг өдөрт 1400, сард 33.600 эцэг эхчүүд эргүүлд гарч байна. 2017 оны эхний улирлын байдлаар өмнөх онтой харьцуулахад сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 35,3 хувиар буурсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sarantuya 2017-07-23 08:04:41
    Sain ajil bolson bi garsan ene ajiliig hiij bgaa ezeg ehchuud irgediin hurald bayrlalaa
    202.70.46.217
    Мэдэгдсэн Хариулах