Гадаад дахь монголчуудын санал өгөх хүсэлтийг энэ сарын 20-ны дотор авна
 Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа монголчууд санал өгөх хүсэлтээ энэ сарын 20-ныг дуустал өөрийн биеэр болон цахимаар мэдүүлэх юм. Урьдчилан мэдэгдэж, бүртгүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэнэ.

Бүртгүүлэхийн тулд СЕХ-ноос баталсан бүртгэлийн маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Монголын дипломат төлөөлөгчийн газартаа илгээнэ. Хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад илгээж, улмаар бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийх юм байна. Ингээд хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэх юм.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.