
Олон улсын олимпийн хороо болон олимпийн сувгаас өвөл, зуны олимпийн наадмын үеэр бэртэл авсан ч амжилттай тэмцээнээ дуусгаж, медаль хүртсэн тамирчдыг онцолжээ. Нийт таван тамирчныг онцолсон бөгөөд тэдэн дунд олимпийн наадмын алт, мөнгөн медальт МУГТ Н.Түвшинбаярын барилдаан багтжээ. Тодруулбал манай тамирчны Лондонгийн олимпийн наадмын хагас шигшээд БНСУ-ын тамирчин Хва Хи Тэтэй барилдаж, ялсан ялалтыг онцолсон байна. Н.Түвшинбаяр энэ барилдааны үеэр бэртэл авсан ч БНСУ-ын тамирчныг ялж чадсан билээ. Түүний хувьд олимпийн наадмын хос медальтай Монгол улсын анхны тамирчин юм.
Б.Сансар
olloo.mn