Г.Мөнхцэцэг: Сурах бичгийн агуулга монгол хүнд зориулагдсан байх ёстой

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Сурах бичгийн агуулгыг хэрхэн шинэчилж байна вэ? Бага, дунд боловсролын хэмжээнд анги дүүргэлт ямар хэмжээнд байх талаа тогтоолд оруулах хэрэгтэй байна. Сурах бичгийн агуулга монгол хүнийг төлөвшүүлэх, монгол хүнд зориулагдсан байх ёстой. Түүнээс биш ямар нэг төсөл хөтөлбөрт зориулагдсан байх ёсгүй. Олон улсын хөтөлбөрт хамрагдсан лаборатори сургуулиудыг дэмжинэ гэж байна. Бид чинь үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлдэг лаборатори сургуулиудыг дэмжих ёстой юм биш үү. Үүнийг бодолцох хэрэгтэй” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга хөдөө орон нутагт сургуулийн засварын ажил их чухал байна гэдгийг онцолсон юм.

Үүнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Өнөөдөр улсын хэмжээнд 72 сургууль цэцэрлэг, сургуулийн ажил баригдаад эхэлсэн. Мөн концессийн гэрээгээр сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаа. Сургуулиудын спортын 5-6 заал баригдаж байна. Эдгээр барилгуудыг ашиглалт оруулах тал дээр бололцоотой арга хэмжээг авахаар ярилцаж байна. Хөтөлбөрийн хувьд Г.Мөнхцэцэг гишүүний саналтай нэг байна” гэлээ.

 Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Засгийн газар солигдох бүрт өөр өөр хөтөлбөр дэвшүүлэн хэрэгжүүлж байгааг буруутгаж байв. Иймээс боловсролын салбарын хууль, эрх зүйн орчныг тогтвортой хадгалж ажиллах хэрэгтэй гэсэн санал гаргаж байв.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дорж дэрэм 2017-05-10 17:42:05
    Одооны сурах бичиг ямар ч ойлгомжгүй, алдаа ихтэй байна.Сурах бичиг дээрхи сэдэв бүр дээр өөрчлөх саналын асуулгыг онлайнаар багш нараас авах хэрэгтэй.
    139.5.217.143
    Мэдэгдсэн Хариулах
  • aND 2017-05-10 11:57:04
    mONXTSETSEG XYYLI NOM YNSIJ XYRDAN BOLOSCORMOOR BAINAA XAJYYGAAS XARAAD IZEED BAINA OORIIGOO GOEOD YLAL MAEGTAI BOLOOD BAIX EM NAS TOGTCON XYN YNEXEER OORIIN ZI...
    202.179.26.36
    Мэдэгдсэн Хариулах
  • баяр 2017-05-10 11:03:59
    Шүлэгч хүүхэн юугаа мэдэхэв дээ зайлуул. Сайдтайгаа адил хоосон толгой. Бас их яравгар болсон байна лээ. Манай ээж эмээ л чамайг сонгосон шүү новшоо
    43.228.131.224
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-05-10 07:32:58
    цэцэрлэгээс эхлээп их дээд сургууль хүртлэх бүх шатны сургалтын хөтөлбөрийг шинэчилж хүнлэг, энэрэнгүй, эх оронч үзэлийг бүх хүүхэд залууст өгч чадах сургалт х...
    66.181.177.35
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-10 07:32:35
    munhtsetseg gishuun surguuliin hutulbur tuluvluguug medlee yu shulegee unshaad yavbal barav aa kkk
    202.179.31.115
    Мэдэгдсэн Хариулах
  • sanal neg baina 2017-05-10 07:26:04
    Санал нэг байна гэхээс өөр үг хэлдэггүй сайд даа
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах