Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 32623 хүүхэд элсэн суралцана
Нийслэлийн боловсролын газраас хамран  сурах тойргийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор нэгдүгээр ангид элсэгчдийг дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн бүртгэсэн. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.  “Энэ жил нэгдүгээр ангид  32623 хүүхэд элсэнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг хамруулна. Таван настай буюу 2012 онд төрсөн хүүхдийг бүртгэхгүй. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэгэн элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж , төлбөр тооцоо авахгүй” гэдгийг албаныхан хэлэв.

Хэрэв та зургаан настай хүүхдээ харъяа сургуульд нь бүртгүүлж амжаагүй бол  хүүхдийнхээ төрсний гэрчилгээ болон эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт, нэг хувь цээж зурагтай бүрдүүлээд, сургуульд нь амжиж бүртгүүлээрэй. Шаардлагатай тохиолдолд  хамран сургах тойргийг нь баталгаажуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь лавлагаа болон үзэх юм байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-05-10 12:56:40
    Songuulias bolj huuhedee surguulid burtguulej chadahgui bna haygaa soliogui geed huuhed hohirch bna hariyalilin surguulidaa buun daramt
    103.212.118.157
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-05-10 12:57:42
      Songuulias bolj huuhed burtguulej chadahgui bna
      103.212.118.157
      Мэдэгдсэн Хариулах