Г.Уянга “буурин” дээрээ буцаад буув

-Дараагийн Ерөнхийлөгчийн тухай хэлэлцүүлэг хэдийнэ эхэлж, хэн нь хэн бэ гэдэг асуултыг Энхболд, Энхбаяр, Баттулга гуравт л хамаатуулж байгаа энэ үед Элбэгдоржийн тухай ярьсаар байгаа хүн үнэндээ Г.Уянгаас өөр алга. Уг нь улс төр хийж буй хүнд “одоо цаг” дээрх асуудлыг ярих нь олны анхаарлыг татах хамгийн оновчтой арга байдаг-
 
Улс төрд тэмцлээр орж ирсэн хүмүүсийн нэг нь гарцаа байхгүй Г.Уянга. Энэ гал тогоонд намынхаа нэрээр, номынхоо ачаар, ахынхаа татаасаар, азтай тохиолдлоор гээд хүн болгон өөр, өөрийн замналаар хөл тавьдагчлан Г.Уянга “тэмцлээр” орж ирсэн.
 
Улс төр гэдэг нь УИХ-ын гишүүн төдийгөөр хязгаарлагдахгүй өргөн утга агуулгатай учир түүнийг гишүүнээр байсан ч “улстөрч” гэж харах хүмүүс бишгүй олон. Гэвч тэр өдгөө ардаа намгүй, ард түмнээс авсан мандатгүй... Зүгээр л тэмцэгч.
 
Долоон төрлийн татварыг зэрэг нэмж, даатгал суутгалаар иргэдээ “шийтгэсэн” эрх баригчдыг иргэд юу юугүй эсэргүүцээд төв талбай дээр жагсаад гараад ирэх болов уу гэтэл таг.
 
Харин хаврын энэ өдрүүдэд Г.Уянга л хэзээ мөдгүй бүрэн эрх нь дуусах Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаа ярьсаар тэмцэлд уриалсаар гарч ирэв. Түүний хувьд өмнөх парламентад гишүүн байхдаа л энэ асуудлыг сөхөж, АТГ хүртэл зарга мэдүүлж явсан юм.
 
Нэг голын усанд хоёр ордоггүй гэдэг боловч улс төрд нэг сэдвээр хэдэн ч удаа тэмцэл зарлаж болохыг тэр харуулсаар байна. Тэгэхдээ үр дүнд хүрэх эсэх нь түүнд сонин биш бололтой.
 
Дараагийн Ерөнхийлөгчийн тухай хэлэлцүүлэг хэдийнэ эхэлж, хэн нь хэн бэ гэдэг асуултыг Энхболд, Энхбаяр, Баттулга гуравт л хамаатуулж байгаа энэ үед Элбэгдоржийн тухай ярьсаар байгаа хүн үнэндээ Г.Уянгаас өөр алга. Уг нь улстөр хийж буй хүнд “одоо цаг” дээрх асуудлыг ярих нь олны анхаарлыг татах хамгийн оновчтой арга байдаг.
 
“Одоогийн Ерөнхийлөгчийг огцруулъя гэдэг түүний уриалга “дараагийн Ерөнхийлөгчийг сонгоё” гэдэг давалгаа руу татагдаад орчихсон яваа олон нийтийг олигтой “огшоож” чадахгүй байгаа ч түүнийг дэмжигчид 5000-д хүрсэн гэх. Тэртэй, тэргүй бухимдалтай яваа иргэдэд Готов нь байна уу, Шадав нь байна уу хамаагүй, хэн нэгэнд хаяглаж байгаад гомдлоо тайлах нь сайхан учраас талбай дээр очоод Г.Уянгатай нийлэхэд алдах юмгүй л дээ. Хэн нэгнийг буруутгаж байж бухимдал, гомдлоо тайлах нь угаас хаврын синдром. Өнөөдрийн болохгүй, бүтэхгүй олон юманд Ц.Элбэгдорж онцгой буруутай биш гэхнээ их, бага оролцоотой нь үнэн хойно иргэд жагсаг, тэмцэг.
 
Энэ хавар Н.Энхбаярыг эрх мэдэлд хүргэх гэж нэг хэсэг нь, Ц.Элбэгдоржийг эрх мэдлээс буулгах гэж нөгөө хэсэг нь ийнхүү жагссаар зунтай золгох бололтой. Ингэхэд ер нь энэ хоёр хүний төлөө ингэтлээ тэмцээд байх шаардлага, шалтгаан иргэдэд үнэхээр бий билүү?! Уг нь өөрсдийнхөө аж байдал, амин зуулгын төлөө үгээ хэлье гэвэл өдий төдий бэрхшээл бидэнд байгаа л юм сан. Гэвч үнэндээ үгээ хэллээ гээд өөдөөс маань өмөлзөх үнэнч дарга гэж байхгүйгээс хойш талбай дээр жагссанаас талхныхаа төлөө ажлаа хийсэн нь дээр гэдгийг иргэд гадарлахтайгаа болжээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн дундаж давхарга Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржоос арай өөр асуудал захиалж байгаа.
 
Нэр дэвшигчид юу ярих, ямар үзэл баримтлал, үнэт зүйл дэвшүүлэхийг өнөөдөр нийтээрээ хүлээж байгаа ийм үед Г.Уянга уг нь үзэгтэйгээ нөхөрлөсөн бол илүүтэй дэмжлэг хүлээх байсан ч байж мэднэ. Үгийн хүчээр үнэнийг дэлгэх, үзэл бодлоо бусадтай хуваалцах хүч сэтгүүлчид бий. Олныг дагуулах оломгүй хүч ч бий. Гэвч тэр гудамжинд тэмцэхээ илүү үзжээ. Улс төрд анх орсон гараан дээрээ л буув.

Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • алта 2017-05-09 11:12:38
    Уянга ухаантай, тууштай шударга, царайлаг. Үнэн биз дээ
  • Зочин 2017-05-09 09:49:23
    Уянга тууштай шүү. Амжилт хүсье.
  • хэхэ 2017-05-09 09:23:50
    шшш. алтан загасны үлгэрт гардаг эмгэн шиг.ккк
  • Вант 2017-05-09 07:38:01
    Энэ шар чуганц гэртээ хэвтэж байгаач тэнэг хар юмныхаа хоолыг хийгээд
  • erg 2017-05-09 06:30:48
    ene odoo zvgeer bj boldoggvi yum bh daa enhbayar ahiinhaa zabaraar yabaad bgaa yum uu daa tegj haragdaj bna
  • Зочин 2017-05-09 05:54:21
    Уянгаа миний дүү шантрахгүй тэмцээрэй. Хогийн урвагчдын хөлсний бичээчдээс бүү ай ,Чамайг Монголын ард түмэн дэмжиж байгаа шүү.
    • ДЭМЖИГЧ 2017-05-09 11:04:39
      цаазын ялгүй орон гэж энд тэндэхийн индэр дээр хашгираад бсан эрхмийн гайгаар одоо хүний сэтгэлд багтахгүй аймшигт хэргүүд ар араасаа гарч бгаа нь үүнтэй холбоо...
  • Иргэн 2017-05-09 04:13:09
    ШАНТААЖЧИН, ШАРВААЧ ШАР УЯНГА.... БОДВОЛ ИХЭЭНХЭН ЮМ САЛГАХ САНАА БАЙГАА БАЙХ ДАА. ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ХҮСЭЛ, ШУНАЛТАН. КККК
  • зочин  2017-05-09 03:42:49
    зүгээр буух зүгээргүй буух 2-т маш том ялгаа байгаа шүү манайхаан
  • Miigaa 2017-05-09 03:30:25
    Ta naraas xuvi ilvv xvn bna
  • Цагаанцоож 2017-05-09 03:11:11
    Нийгмийн дундаж давхарга Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржоос арай өөр асуудал хүсэж байгаа нь илт байхад даа ЭРГҮҮ гэдэг нь.....
  • зочин  2017-05-09 02:51:39
    Шантаажиндаа бүр мэргэшжээ ингээл зүгээр сайхан сууж байгаал бөөн мөнгө нэг дор хусах чинь том бизнес юм бишоооо
  • Батаа 2017-05-09 02:03:28
    Одоохон буух гэж байгаа ёрөнхийлөгчийг таван амар буулга л даа Уянгаа
    • ugui l bolov u 2017-05-09 02:22:15
      zuger buuval buh hamgamjind orchihno.zugeergui buuval harin yaah bol...terendee l baigaam shig baigaam.
  • ок 2017-05-09 02:01:30
    яг улс төрийн амжилтан нь байхгүйв шантаажчин
  • T -d 2017-05-09 01:56:39
    Za Tujileer yu l baiw gej !!!