Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг тооцох сургалт болж байна
Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах “Цаг хугацааг хэрхэн тооцох” сэдэвт үндэсний сургалт Улаанбаатар хот дахь Гаалийн газарт өнөөдөр эхэллээ.
Энэхүү сургалтыг Азийн хөгжлийн банкны Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны техникийн туслалцааны хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Сургалтад оролцогсод гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах “Цаг хугацааг хэрхэн тооцох” талаар арга зүйн мэдлэг, чадвар олж авах бөгөөд цаашид “Цаг хугацааны судалгаа”-г хийх чадамжтай болж, судалгааг үндэсний хэмжээнд хийх, гарах үр дүнд тулгуурлан гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг багасгах оновчтой арга, төлөвлөгөөг боловсруулан ажиллах юм. Сургалт ирэх сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.