Европт Ялалтын баяр эхэллээ

Европын зарим орнууд Ялалтын баярыг ОХУ-аас нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг. Ялалтын өдөр тэмдэглэх хугацааны зөрүү нь Фашист Германы бууж өгсөн гэрээнд хоёр удаа гарын үсэг зурсантай холбоотой. Тавдугаар сарын 7-нд Францын Реймс хотод эхний удаа гарын үсэг зуржээ. Дараа нь Зөвлөлтийн лидер Сталины шаардлагаар тавдугаар сарын 8-нд Берлины дагуул хотхон Карлхорст дахин гэрээнд гарын үсэг зурсан юм. 8-ны өдрийн европын цагаар 22:43-д гарын үсэг зурж дуусах үеэр Москвад тавдугаар сарын 9-ний 00:43 цаг болж байв.

Өнөөдөр Францад ялалтын баяраа тэмдэглэнэ.  Ялалтын баярын энэ өдрийг тэнд үндэсний амралт болгожээ. Төр, засгийн удирдлагууд нь  дайнд амь үрэгдсэн цэргүүдийн бунханд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.  Харин Англид өнөөдөр амралтын өдөр биш. Уламжлалын дагуу хааны гэр бүл Уайтхоллын гудамж дахь “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш”- нд цэцэг өргөдөг.  АНУ-д ялалтын баярыг мөн л тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг.  Өмнөх жилүүдэд  Флоридагаас Вашингтон хүртэл авто машины жагсаалыг явуулж байв. Түүнд оролцогчид 3,2 мянган км замыг туулан долоон хотод 7000 Георгиевын туузыг тараажээ. Түүнийг Ялалтын баяр болон Зөвлөлт, Америкийн цэргийнхний уулзалтад зориулж байв.  Ийнхүү Европын орнуудад ялалтын баярын уухай эхэллээ.

Т.Сайхан
 “Зууны мэдээ” сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.