К.Роналдод хүндэтгэл үзүүлжээ
Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багийн Португаль тоглогч К.Роналдо өнгөрсөн долоо хоногт явагдсан  Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод өрсөлдөгч багийнхаа хаалганд гурван гоол оруулсан билээ. Ингэснээр тэрбээр “Реал Мадрид “ багийн түүхэнд 400-гаас дээш гоол оруулсан анхны тоглогч болж түүхэнд бичигдсэн.

Тэгвэл түүний энэ амжилтыг үнэлж, багийн удирдлагууд нь хүндэтгэл үзүүлжээ. Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд багийн Ерөнхийлөгч Флорентино Перес бэлтгэл дээр ирж К.Роналдод  400 дахь гоолын дурсгалын өмсгөлийг гардуулан өгчээ.

Португаль залуу 2009 оноос хойш Испанийн багт хүчин зүтгэж байгаа  бөгөөд нийт 390 тоглолтод оролцож, 402 гоолыг оруулаад байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.