Сайд нар Хөвсгөл аймгийг зорино
Засгийн газар ээлжит хуралдаанаа Хөвсгөл аймагт хийхээр товлосон байна. Өнгөрсөн даваа гаригт Засгийн газар Хөвсгөл аймагт хуралдах нь гэсэн мэдээлэл байсан ч төрхөмдөө хуралдсан юм.

Харин маргааш Хөвсгөл аймагт хуралдах болсон нь Хөвсгөлийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явцтай асуудалтай холбоотой аж. Тодруулбал, Засгийн газрын гишүүд Булганы Хутаг-өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд 88, Тариалангаас Мөрөн хүртэлх 165,3 км авто замын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж байгаатай танилцах юм байна. Уньтаас Тариалан хүртэлх замыг ирэх аравдугаар сард хүлээлгэн өгөх бол Мөрөн-Тариалан чиглэлийн замыг энэ сард багтаан хүлээлгэн өгөх аж.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-07-30 12:12:09
    Huraldaj yadiin be, ene zasag u neheer ajillaj chadahgui bn shdee, bid 12 ond yah gej AN-g songov oo, mash tom aldjeeeeeeeeee
  • tulga 2014-07-30 09:49:40
    yamaa targalahaaraa hevteh gazraa olj yaddag gegcheer ZG-iin said nar end tend huralah gej buun um boldog bolj, bas l buun zardal, ireh ochih unaa, eldev beleg selt, ideh uuh geed taliij ugnu biz dee, endee tanhimdaa suudal deeree suugaad huraldaj boldogg