Нэгдүгээр ангид элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй
Ирэх оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6  настай  32623 хүүхэд  элсэнэ.  Энэ дагуу төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2017 оны  дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 15-ны хооронд  бүртгэж,  элсэгчдийн бүртгэлийг  удирдлагын мэдээллийн системд оруулах юм.  \

Нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс  2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.  Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Элсэлтийн явцын мэдээг  2017 оны тавдугаар сарын 5, 12-нд гаргаж мэдээлнэ. Элсэгчдийг бүртгэхдээ дараах  материалыг  бүрдүүлнэ. Үүнд:  Хүүхдийн  төрсний гэрчилгээ, эцэг эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний  эх хувь  болон хуулбар,  3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг,  шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно. Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр  бүртгүүлэх аж.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-05-10 13:08:39
    Hudlaa saihan medee beldehee bolichooch zarim negen huuhed haalgaar hariya bus surguulid orj bna sh dee 1 r horoolol ireedui tsogtsolborig shalgaach
  • зочин 2017-05-07 05:03:35
    Тойргийн хамрах хүрээ шинэчлэгдсэн үү?