Гадаад улсад байгаа иргэд сонгуульд санал өгөх хүсэлтээ энэ сарын 20-ны дотор илгээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд гадаад улсад байгаа Монгол иргэд оролцож саналаа өгөхөөр болсон. Иймээс саналаа өгөх иргэд сонгуульд оролцож саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх юм.
Бүртгүүлэхийн тулд СЕХ-аас баталсан бүртгэлийн маягтыг бөглөн үндэсний гадаад паспортын хуулбарын хамт тухайн улсад Монгол Улсаас суугаа дипломат төлөөлөгчийн газартаа илгээх юм.

Таны илгээсэн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад илгээх бөгөөд бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийж, хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчын нэрийн жагсаалтад бүртгэгдэнэ.

Хүсэлт илгээх хугацаа энэ сарын 1-20-ыг дуустал үргэлжилнэ.

 
  П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.