“Энх тайвны төлөөх шашнуудын дэлхийн холбоо”-ны уулзалт болно
УИХ-ын дэд дарга М.Энхболд “Тэнгэрлэг Соёл, Дэлхийн Энх тайвны Гэрлийн дахин сэргээлт” төрийн бус олон улсын байгууллагын ерөнхий менежер Ким Дэ Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тус байгууллагыг Солонгосын дайны ахмад дайчин ноён Лий Ман Хий үндэслэн байгуулсан бөгөөд тэрээр олон орны төрийн тэргүүнүүд болон хууль тогтоогч нарт хандан одоо үргэлжилж байгаа бүх дайныг зогсоож даян дэлхийд энхийг тогтоох олон улсын хууль хамтран төсөвлөхийг уриалж байгаа юм.

Уулзалтын төгсгөлд ТББ-ын төлөөлөгчид УИХ-ын дэд даргыг ирэх есдүгээр сард БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах “Энх тайвны төлөөх шашнуудын дэлхийн холбоо”-ны анхдугаар уулзалтад оролцохыг урьсан байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.