80 мянган төгрөгийн урамшуулал үр дүнгээ өгөх үү
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тавдугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах журам”-ыг баталсан байдаг. Энэхүү журмаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалан гурван жил эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт нэг удаа хамруулах, оношилгоо шинжилгээний багцыг тодорхойлох, эмнэлгийн байгууллагыг сонгох асуудлыг зохицуулсан юм.

Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн даатгалын газраас “Ирэх сарын 15-аас урамшууллын аяныг албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Тухай бүрт нь даатгуулагчдад мэдээллийг хүргэх болно” гэдгийг мэдэгдээд байгаа юм.

Тэгэхээр ирэх сарын 15-аас эхлэн энэ ондоо багтааж 100 мянган хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн байгаа юм. Урамшуулал авах хүн нь мэдээж эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр хугацаанд нь төлсөн, даатгалын сангаас дараалсан гурван жилийн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй байх шаардлагыг хангасан байх хэрэгтэй юм.

Уг шаардлагыг хангасан даатгуулагч оношилгоо, шинжилгээний багц болон үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгон, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм байна.

Тэгвэл даатгуулагч иргэд энэ талаар ямар бодолтой байгаа талаар саналыг нь сонслоо.

80 мянган төгрөгт эмчилгээ хийлгэхээс илүү цаг зарах байх

Баянгол дүүргийн иргэн Д.Сийлэгмаа

-Та эрүүл мэндийн даатгал төлдөг үү?

-Тасралтгүй төлдөг. Хувийн байгууллагад ажилладаг.

рүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд гурван жил дараалан төлсөн тохиолдолд 80 мянган төгрөгт багтаан үйлчилгээ авахаар болсон?

-Энэ талаар телевизээр сонссон. Гэхдээ ажилтай бидний хувьд улсын эмнэлэгт дараалал авч үзүүлэх их төвөгтэй байдаг. Зайлшгүй шаардлага гарахгүй бол эмнэлгээр тэр бүр явдаггүй.

-Дээрх 80 мянган төгрөгт багтаан хувийн эмнэлгүүдээр үйлчилгээ авч болохоор зохицуулалтыг хийж байгаа юм билээ?

-Тэр цагт нь л үзүүлэх эсэхээ шийднэ дээ.
 
Ихэнхдээ хувийн эмнэлгээр үйлчлүүлдэг

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ш.Баярмаа

-Та эрүүл мэндийн даатгалаа төлдөг үү?

-Төлж байгаа.

-Эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй гурван жил төлсөн бол төрөөс тодорхой хязгаартайгаар эрүүл мэндийн үйлчилгээ авах аян эхлүүлж байгаа?

- Эрүүл мэндийн даатгал төлдөг ч улсын эмнэлгүүдээр үйлчилгээ авдаггүй. Ихэнхдээ хувийн эмнэлгээр үйлчлүүлдэг. Улсын эмнэлгээр явахаар их цаг ордог.

Иргэд дээрх байр суурийг илэрхийлж байна. Үнэхээр улсын эмнэлгүүд ачаалалтай ажилладаг. Үүн дээр дээрх урамшуулалд хамрагдах иргэдэд үйлчилгээ үзүүлнэ гэвэл уртасгасан цагаар ажиллах шаардлага тулгарч байгаа юм.

Тэгвэл холбогдох яамны зүгээс энэ удаагийн урамшууллын аяны хүрээнд хувийн эмнэлгүүдэд хамтран ажиллах урилга хүргүүлээд байгаа аж.
Тэд ийнхүү н өөрсдийн нөхцөл боломжийн хэрээр дээрх аянд иргэдийн хамруулах  зорилготой байгаа ч иргэд энэ аянд хамрагдаж эмнэлгийн үйлчилгээ авч чадна гэдэгт итгэл муутай байгаа юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.