Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа эхэллээ
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийн дагуу 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг энэ сарын 13, 14-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ.

Гурав хоногийн турш Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох уг арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан Ойн судалгаа, хөгжлийн төв, нийслэлийн Байгаль орчны газар, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн үеэр мод тарих газар сонгох, хөрс бэлтгэх, арчлах талаар зөвлөгөө өгөх мэдээллийн булан ажиллаж байна. Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэнийн тарьц, суулгац, үр зэргээс гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна 
гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-05-06 10:51:26
    Мод тарих оройтсоон.
    202.9.40.3
    Мэдэгдсэн Хариулах