Дөрвөн настай дагавар охиныхоо амийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлээд байгаа Г.Маралмаа шүүхэд гомдол гаргасан талаар бид мэдээлсэн. Тэрбээр 2016 онд Баянзүрх дүүргийн шүүхийн байранд хэргийн материалтай танилцаж байх үеэрээ цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн гэжээ.
Гэвч уг хэрэгт холбогдсон дэслэгч Б энэ сарын 3-ны өдөр амиа хорлосон байж болзошгүй байдалтай гэрээсээa олдсон билээ. Тэрээр “Би худал зүйлд гүтгэгдэж, амьдарч чадахгүй нь. Гэрийнхнээсээ уучлалт хүсч байна” хэмээн бичиж үлдээжээ.
Энэ хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадрал “Шүүхээс ял шийтгүүлсэн этгээдийг хүчиндсэн хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн гэмт хэргийг мөрдөх хэлтэст шалгаж байна. Хэргийг шалгаж байх хугацаанд шалгагдаж байсан иргэн Б Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах гэртээ боомилсон байдалтай олдсон. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэв.
Г.Маралмаа "Баянзүрх дүүргийн шүүхийн байрны үлээлгийн өрөөний халуун усны өрөөнд цагдаа, дэслэгч Б-д хүчиндүүлсэн" хэмээн гомдол гаргаад байсан билээ. Энэ дагуу Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын хэлтэст шалгаж эхлээд байжээ. Хэрэгт холбогдсон цагдаагийн дэсгэлч Б нь "Хүчиндсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь өрөөндөө оруулж толгойгоо л бариулсан" хэмээн мэдүүлсэн байдаг.
Харин талийгаач Б-гийн ойр дотныхон нь “Намайг худал хэрэгт гүтгэх гэж байна” хэмээн ярьж байсныг хэлжээ. Мөн энэ хэрэгт холбогдож, ажлаасаа түр чөлөөлөгдөөд байсан бөгөөд сүүлийн өдрүүдэд сэтгэлээр ихээхэн унаж байсан тухай тэд ярьжээ.
Тэгвэл Г.Маралмаагийн хүчиндүүлсэн гэх хэрэг хаагдаж магадгүй байна. Учир нь хэрэгт холбогдогч амиа алдсан билээ. Харин нөгөө талаас Г.Маралмаа цагдааг гүтгэсэн нь тогтоогдвол тэрбээр Эрүүгийн хуулийн 95.1-ээр бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт буруутгагдах юм.
Ямартай ч Г.Маралмааг хүчиндсэн гэх дэслэгч Б-гийн нас барсан хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд түүний гэрээслэлийг прокурорын байгууллага шалгахаар авч явжээ.Түүний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгт шилжилж байгаа аж.

Б.Сансар
olloo.mn