“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж өнөөдрөөс орон даяар хэрэгжүүлж эхэллээ.

Д.Сүхбаатарын талбайд болсон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэлэв.


Тэрээр “Элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгааны нэг болсон С вирүсийн өвчлөлийг эмчлэх эм, үүний дотор “Харвони” эм бий болсноор өвчлөлийг бууруулах, эдгээх өргөн боломж нээгдсэн.Хэдийгээр эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа ч технологийн үр шимийг хүртэх, эмчлэгдэх боломжийг иргэддээ нээж өгч улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн хосолсон санхүүжилтээр С вирүсийг илрүүлэх, эмчлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газар халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна” гэв. 

Цаашид элэгний өвчлөлийг эрт илрүүлэхэд иргэд, сайн дурын идэвхтэн, нийгмийн ажилтнуудыг татаж оролцуулан, бүх шатандаа хяналт тавьж үр дүнтэй ажиллахыг Ерөнхий сайд санууллаа. Мөн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо чухал байгааг тэмдэглэв.


Засгийн газар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд С вирүсийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг зорьж байна.

Тухайлбал энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 настай болон 65-аас дээш насны иргэдийг В,С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна. Мөн эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан, цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болох юм.

Статистик мэдээнээс үзвэл 2016 онд хавдрын 5991 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 2160 буюу тал хувь элэгний хавдартай гарсан байна. Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдрын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын 400 орчим мянган хүн В,С вирүсийн халдвартай байх магадлалтай юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Анхай 2017-05-07 14:51:37
    FDA предупредило о риске реактивации гепатита B у пациентов, принимающих некоторые препараты против гепатита С, cообщает The Wall Street Journal. В их числе Sov...
    43.242.243.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Ha ha ha  2017-05-06 03:34:01
    Heruul Arhi a hovoo Baga bolgo zalhuutaigaa temts Emend uuriiguu daatgaad baij baidag
    103.26.195.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Bicheech 2017-05-05 16:26:26
    Xarvoni ene emniihee sorog taliig bas humuust todorhoi xemjeegeer taniluulax xeregtei tur xugatsaagaar usdaad butsaj c virus idevxjsen toxioldol amerikt zondoo ...
    50.129.133.20
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-05-05 10:53:42
    Засгийн газар маш чухал шийдвэр гаргалаа,иргэд вирусээс сална гэдэг нь хавдараас үхлээс салж байна гэсэн үг шүү,үр хүүхдүүд вирусгүй амьдрана гэж бодохоос баяр...
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2017-05-05 10:04:42
    Дархан-Уул аймагт хөнгөлөлттэй эм олгох шинэ журмыг энэ сараас эхлэн хэрэгжүүлж байгаа нь өвчтэй болон даралтны эм зайлшгүй хэрэглэх шаардлагатай иргэдэд хэцүү...
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Ёо Ёо 2017-05-05 08:40:36
    Эмч нарын мэдлэгийг сайжруулах хэрэгтэй бна. Ялангуяа өрхийн болон амбулторийн эмч нар нь ийшээч тийшээ ч явж тиймч газар тэгж зураг авахуул, тэгж шинжилгээ өг ...
    202.9.40.219
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-05 07:53:56
    хүн дээр туршсан юм уу одоо бидэн дээр туршаад байгаа юм уу үнэхээр үр дүнтэй бол хойч үеийн өмнө туршлагын туулай болход харамсахгүй харинтүр бизнес биш байгса...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • С тэйгээ илрүүлсээн одоо тоолуулъя 2017-05-05 06:51:46
    С вирус тоолуулахад их үнэтэй. Эм ууж байх хооронд сар бүр бараг тоолуулбал тэр хүн данпуурах юм билээ. Тэгэхээр тоолуухад хөнгөлөлт үзүүлж өгнө үү? Анх тоолуул...
    183.81.171.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-05-05 06:50:12
    Монголчууд минь гудманд гадаа ёр хаач явахдаа гараа хуруугаа амандаа хийлгүй мөнгө тоолохдоо хуруугаа норгохгүй л баймаар шүү энэ л элэг бүтэн байх гараа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах