Зам тээврийн ослоор амиа алдсан хүүхдийн тоо сэтгэл сэртхийлгэж  байна
Хүн бүр амьд явах эрхтэй гэж үндсэн хуульд заасан. Гэвч энэ нь эрх нь өдөр тутамд зөрчигдөж, хэдэн арван хүн хорвоог зуурдаар орхисоор байна. Тэр дундаа хүүхдийн ам ьд явах эрх томчуудаас болж зөрчигдсөөр байгаа нь өнөөдөр сэтгэл эмзэглүүлсэн нэгэн том асуудал болоод байна. 300. энэ бол 2010-2016 оны хооронд зам тэээврийн ослоор амиа алдсан хүүхдийн тоо. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн 6зургаан анги үгүй болсон гэсэн үг.
 
Тэгвэл 2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн  байна.Судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
 
Сүүлийн гуравхан сард 13 айл өрх хагацал үзжээ. Манай улсад ямар ч дайн байлдаан, террорист халдлага байхгүй хэрнээ бид жилдээ 100 орчим хүүхдээ зам дээр алдаж байгаа нь гашуун боловч үнэн мэдээлэл.Өглөө цүнхээ үүрээд хичээлдээ явсан хүүхэд хэдхэн хормын дараа зам дээр хэвтэж байх харамсалтай дүр зураг бидний эргэн тойронд байсаар байна. Мэдээж хэрэг үүний гол буруутан нь томчууд бид өөрсдөө. 
 
Хүүхдээ алдаж байгаа энэ үйл явдал эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдал, дүрэм журмаа баримталдаггүй жолооч нараас үүддэгийг албаныхан байнга хэлж, анхааруулсаар байгаа.
 
Тухайлбал манай эцэг эхчүүд 4-5 насны хүүхдээ дагуулсан  явган хүний гарц тавхан метр хүрэхгүй зайтай байхад гарцгүй газраар гэнэтхэн гүйж байх жишээтэй.Дээр нь 0-10 насны хүүхэд харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцох ёстой. Гэсэн ч зарим эцэг эхчүүд 10 хүрээгүй жаахан хүүхдэд дүүг нь даатгаж, сургууль, цэцэрлэгрүү нь  хүргүүлдэг. Үүнээс болоод дүүтэйгээ хамт машины осолд хамт орж байсан гашуун түүх ч бий.
 
Жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо ямар ч анхаарал болгоомжгүй оролцдог тохиолдол их. Бага насны хүүхэд олон байгаа газраар явахдаа хурдаа сааруулдаггүй. Хүүхэд аль нэг газраас гэнэтхэн гараад ирнэ гэдгийг огт тооцоолохгүй явдаг гэж хэрэгт холбогдсон жолооч нар ярьж байна. Дээрээс нь манай жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж явдаг хэзээ ч байж боломгүй муу зуршилтай.Үүнээс үүдэж амиа алдсан хүүхдийн гашуун түүхүүд цөөнгүй бий.
 
Мөн түүнчлэн зам тээврийн ослоор нас барсан хүүхдүүдийн талаас илүү хувь нь зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирсон нь судалгаагаар тогтоогджээ. Хамгаалалтын бүс зүүгээгүй зорчигч зам тээврийн ослын үед хамгаалалтын бүсээ зүүсэн хүмүүсээс арав дахин илүү амь насаа алдах магадлалтай байдаг. Машины арын суудалд сууж явсан зорчигчид ч аюулгүйн бүс хэрэглээгүйн улмаас осолд өртөх магадлалтай. Тиймээс бага насны хүүхдийг машин дотор авч явахдаа заавал харгалзах том хүнтэй явах, хамгаалалтын зориулалтын хэрэгсэл (суудал, бүс, бүс тохируулагчийг) хэрэглэж хэвших хэрэгтэй байна.
       
Хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух явдал түгээмэл байдаг, энэ нь маш буруу бөгөөд хүүхдээ зориуд эрсдэл оруулж байгаа үйлдэл юм. Та хүүхдээ хайрладаг л бол арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулгах хэрэгтэй.                                    
Үүнээс гадна тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын Замын хөдөлгөөний хууль, дүрмийг биелүүлдэггүй, хариуцлагагүй,  хэнэггүй үйлдэл, соёлгүй зангаас шалтгаалан хүүхэд осолд өртөн гэмтэх, амь насаа алдах тохиолдол  цөөнгүй гарч байна.
      
Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэнд хандаж хэлэхэд Замын хөдөлгөөний хууль, дүрмээ биелүүлж,хариуцлагаа дээшлүүлэх, бусдыг хүндэтгэх хэрэгтэй байна. Мөн   эцэг эхчүүд  хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, замын хөдөлгөөнд зөв оролцох хандлага, дадал хэвшүүлэх,  замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаар байнга зааж зөвлөдөг байх явдал чухал байна. Таны, бидний хэнийх нь ч хамгийн хайртай дотны хүн замын хөдөлгөөнд оролцож байгаа гэдгийг ямагт санаж яваарай. 
     
Монголчууд бид цөөхүүлээ, тэр дундаа ирээдүй болсон бяцхан үрсээ зам тээврийн ослоор алдмааргүй, насан туршид нь тахир дутуу болгож ирээдүйг нь  гуниг, харанхуйгаар дүүргэмээргүй байна.  
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ооо 2017-05-08 18:38:14
    Жолооч нэртэй дебилуудээ ялын дээд тувшинг огох хэрэгтэй
    67.111.249.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Hi 2017-05-08 15:36:29
    Mongold huuhed baitugai tom hun yavgan yavahad mash hetsuu.zarim neg durakuud neg yambii mashin unchaad yavgan garts deer dairah shahdag.
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-06 15:23:21
    Хуулиа чангалахгзй өж сэтгэл сэртхийлээ гээд яахав.дэ хүүхэд дайраад алцан жолооч 3 жил эрхээ л хасуулж байна тэгсэн мөртлөө машинаа барьдагаараа бариад.л явжий...
    59.153.113.219
    Мэдэгдсэн Хариулах
  • аймшигийн замын хөдөлгөөн 2017-05-05 04:31:02
    одооны жолооны курсын сургалт гэж бөөн халтуур, унаж байгаа машин нь гэж дийлэнхи нь ашиглаад хугацаа нь дуусчихсан ямбий төмрийн сэгнүүд, жолоодож байгаа
    103.229.178.10
    Мэдэгдсэн Хариулах
    • аймшигийн  2017-05-05 04:33:00
      хүмүүс нь гэж ямар ч хариуцлага ухамсар байхгүй ... гарцаар хүн гарах гээд явж байхад л улам хурдаа нэмж айлгаад урдуур нь дайрч гардаг тэнэгүүд байхад аргагүй...
      103.229.178.10
      Мэдэгдсэн Хариулах
      • аймшигийн Улаанбаатар 2017-05-05 04:33:29
        шүү дээ
        103.229.178.10
        Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-05 03:05:21
    Zamiin temdeg@ temdeglegeegee yanzlaachee !
    202.21.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-05-05 02:40:31
    ганц хүүхэд ч биш, нийт нас баралт аймшигтай тоо,
    202.5.196.171
    Мэдэгдсэн Хариулах