Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ
Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Хөдөлмөрийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Үүний дараа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа.

Ээлжит сонгуулийн үр дүнд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн зэрэг улс төрийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр төрийн албаны томилгоо, мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж залгамж чанар муутай хариуцлагагүй байдал үргэлжилсээр байгаа. Түүнчлэн хариуцлагатай албан тушаалд хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлын журмаар төрийн удирдах албан тушаалд томилогддог нь мэдлэг, туршлага, ур чадвартай, мэргэшсэн албан хаагчдын шатлан дэвших боломжийг хангаж чадахгүйд хүрч байгааг үндэслэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл батлагдсанаар төрийн албанд анх орох иргэд, төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчид мэдлэг, ур чадвараараа шударга өрсөлдөж томилогддог, мэргэшсэн, туршлагатай, чадварлаг төрийн албыг бүрдүүлэх боломж бий хэмээн үзсэн байна. Хуулийн төсөл нийт 6 зүйлтэй бөгөөд холбогдох найман хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хамтад нь боловсруулсан байна.
Хуулийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулж байна.  

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бунхан дээр чинь шээж ардчилалыг тэмдэгл 2017-05-04 09:50:08
    6 сард бууж оймсоо гозойлгохоосоо өмнө шударга ёсыг тогтоогоод буухгүй бол ч энхбаярын араас орж яс арьс болж гянданд хатаж, үхсэн хойно чинь бунхан дээр чинь...
    43.242.243.67
    Мэдэгдсэн Хариулах