Х.Бадамсүрэн явсан газар балагтай

Түүний тухай хэлэх сайн үг олддоггүй бололтой. Эрхүүд төгсөж ирээд уул уурхайн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан он жилүүд л хамгийн “цагаахан үе” нь гэлтэй. Долоон жилийн дараа буюу 1988 оноос хамтарсан үйлдвэрийн хэлтсийн даргаар дэвшин ажиллах болсон нь Монгол Улсын зах зээлийн нийгэмд шилжих мөчтэй зэрэгцэж, Хоохорын хүүгийн баялагт эзэн суух зальжин чанарыг нь хөгжүүлж, “бэлтгэсэн” бололтой. Улмаар Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр орлогч болж, 1994 оноос Орос Монголын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлын албыг бүтэн 12 жилийн турш хашсан. Энэ хугацаанд түүний амжуулсан ажил гэвэл хууль шүүхийнхний л хараанд байхаар ноцтой зүйлүүд сонсогддог.

2005 онд “Монголросцветмет” нэгдлийн захирлын суудлыг ашиглаж жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс хэт доогуур хийж өгсний шагналд 300 мянган долларын авилга авсан, мөн Шижир алт ХХК-тай хамтран гаалийн татвараас зайлсхийж, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргээрээ улсын яллагчаас 7 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ял сонсож байв. Гэвч шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, замхаруулсан. Тэрээр хэрэг нь сөхөгдөх бүрт бие нь муудаж эмнэлэгт хэвтдэг байв. Анх цагдаагийнхан гэр болон албан тасалгаанд нь нэгжлэг хийж, түүнийг албадан саатуулах үед шоконд орж, бие нь муудан 2-р эмнэлэгт хэвтэж байсан. Энэ гэнэтийн баривчилгаа нь Бадмаад хүнд цохилт өгч, цус харвуулах дөхсөн аж. Мөн эрүүл мэндийн шалтгаан нь торны цаанаас мултрах гарц гэж харсан байх. Тиймдээ ч урд хөршид элгээ солиулсан гэх яриаг хүртэл гаргаж, эрүүл мэндийн хувьд “өнөө маргаашгүй” болсон гэж өрөвдүүлж байв. Өнөөдөр тэтгэврийн насандаа Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдож, төрийн мөнгөөр тансаглаж яваа түүнийг тухайн үед эрүүл мэндийн ноцтой шалтгаанаар нь өршөөсөн биз.

Түүний балаг үүгээр дуусаагүй. Хэнтийн Бэрхийн уурхайг хувьчилж авсан даруйдаа үйл ажиллагааг нь зогсоож, тосгоныг тэр чигээр нь хөлдөөж хаясан аж. Олон ч хүнийг ажилгүй болгож, Бэрхэд амьдрах аргагүй болсон өрхүүд хот руу нүүдэллэж байв. “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий геологич М.Ариунбаярын хамт “зохицуулсан” олон лицензийн асуудал Х.Бадамсүрэнгийн намтарт бий. Улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон ордуудыг “хоосон” гэж хуурамч баримт үйлдэн авч үлдээд, өөрсдөө зарсан байдаг. Бор-Өндөрийн Баргилтын орд энэ хоёр хүний гараар орж, хэтэвчийг нь зузаалсан хэргийг тухайн үед хуулийнхан шалгаж байсан. Орос Монголын хамтарсан нэгдлийг 12 жил удирдахдаа хувьдаа завших, улсаа хохироох шилдэг аргуудыг суралцсан эрхэм. УИХ-ын гишүүн байхдаа ч Өмнөговийн Номгон суман дахь хар тугалгын ордыг хятадуудад өндөр үнээр зарсан хүн бол Х.Бадамсүрэн гэж ярьдаг. Тэрээр уг ордыг Алтайн бага уулсын дархан цаазат бүсэд багтдаг байсныг хасуулж, бүр тавиадхан км-ийн зайнд хилийн боомт нээж өгөхөөр хөөцөлдөж байсан. Түүнийг ийнхүү хичээл зүтгэл гаргах ганц түлхэц нь маш их хэмжээний мөнгөний асуудалтай холбогдох нь ойлгомжтой.

Ханаж цадахгүй хувьдаа завших хүсэл нь түүний явсан газар, очсон үйлдвэр болгоныг дампууруулж, хөлд нь жирийн иргэд олноороо хохирсоор ирсэн. Одоо Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн мэдэлд авсан нэрээр ямар ч хяналтгүй хийх халаа сэлгээнд нь өртөх ажилтан хэдэн зуугаар тоологдох нь. Харин түүний оронд “шахааны бригад” шургаж, үйлдвэрийн мөнгийг саахаар зэхэж байгаа нь нууц биш. Х.Бадамсүрэнгийн балгаар МАН тэр чигээрээ муухай харагддаг. Мэдсээр байж ийм хүнийг томилсон намын толгой өөрөө муухай гэдгээ илтгэдэг.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зО 2017-09-20 05:37:27
    боловсролтой ХУЛГАЙЧ ЗӨНДӨӨ
  • che 2017-05-08 00:12:03
    Ene nuhruus mongol uls hezee salah ym bol do
  • Zochin 2017-05-06 00:02:21
    M.enhboldiin hun.ham hergen
  • zochin 2017-05-05 15:26:34
    Batgan suusan gazar utui. Badamsvren yvsan gazar balagtai.
  • Eh oron 2017-05-05 12:46:45
    Эхнэр чинь биеэ үнэлэгч. үр хүүхэд чинь шоронгийн хадаас. өөрөө чи өрөөл татанхай болж үхлийн муугаар үхэх болтугай түй түй түй бузар
    • цагаач 2017-09-22 20:42:21
      энэ хараал чинь чамд өөрт чинь хань болог. Бузрын үгтэй балагтай новш вэ.
  • kk 2017-05-05 10:11:56
    Hoolhon sh dee
  • che 2017-05-05 09:23:19
    Chi uh
  • зочин 2017-05-05 08:38:38
    хэлмэгдүүлэлт, хямрал,үймээн самуунд чоно борооноор гэж ийм хүн хэрэг болдог үүний цаана хождог хүмүүс байгаа одоо шүүх бариад авбал мэдрэлд хэвтэнэ г.м
  • зочин 2017-05-05 08:20:13
    Х.Бадамсүрэнгийн балгаар МАН тэр чигээрээ муухай харагддаг. Мэдсээр байж ийм хүнийг томилсон намын толгой өөрөө муухай гэдгээ илтгэдэг. Цаана чинь мундаг хүн их...
  • зочин 2017-05-04 11:53:12
    емнеговийн гэсэн хятад л юм байна овгийг нь хар хо ох ор гэж монгол угуу хятад угуу хэлдээ хэлний эрдэмтэд минь
  • Бадамсүрэнг ерөнхийлөгч болгоё 2017-05-04 10:38:18
    Бадамсүрэнг ерөнхийлөгч болгоё. Энэ ерөөсөө дарга байх заяатай хүн байна. Үхтлээ дарга хийгээд, авсандаа ч дарга хийх байх.
  • нэрээ нуунч 2017-05-04 10:00:27
    Эрхэмээ энэ хүн монголд хийсэн юмтай хэлэх үгтэй нэгэн шүү.Би энэ хүнийг танихгүйч хийсэн бүтээснийг нь бол мэднэ шүү.Нэрээ нуугч танаас хэд дахин чадалтай
    • Нэрээ нуунчаас асуув 2017-05-07 07:17:23
      Яг юу бүтээснийг нь хэлээд өгөөч!
  • бөлгөө 2017-05-04 09:40:05
    тийм байхаа, ядаж л явсан газрын нь траншейны таггүй болж олон хүн машинд саад болж байсан билээ.
  • erdene 2017-05-04 08:59:01
    MАН намыхан дотор идэж уугаагүй намтартай хүн олдохгүй манай улсын өр чинь бүгд эд нарын хулгайлсан мөнгө