Дөрвөн настай дагавар охиныхоо амийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлээд байгаа Г.Маралмаа шүүхэд гомдол гаргасан талаар бид мэдээлсэн. Тэрбээр Баянзүрх дүүргийн шүүхийн байранд хэргийн материалтай танилцаж байх үеэрээ цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн гэжээ.Тодруулбал, Г.Маралмаа "Хүлээлгийн өрөөний халуун усны өрөөнд цагдаа, дэслэгч Б-д хүчиндүүлсэн" гэсэн байна.
Гомдлын дагуу холбогдох албаны хүмүүс очиж камерийн бичлэг, үзлэг зэргийг хийж, гэрчүүдээс мэдүүлэг авсан байна. Мөн хүчиндсэн гэх цагдаагийн албан хаагч Б-гээс ч тайлбар мэдүүлэг авчээ. Харин Б нь "Хүчиндсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь өрөөндөө оруулж толгойгоо л бариулсан" хэмээн мэдүүлсэн байна.Үүнийг хамт байсан цагдаа ч нотолж байгаа аж.
Гэвч уг хэргийн мөрдөн байцаалтын явцад Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаа Б гэртээ зүрх нь хаагдаж нас барсан байдалтай олджээ. Уг хэргийг шалгаж эхэлсэн байна. Харин Г.Маралмааг хүчиндсэн гэх хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын хэлтэст шалгаж байгаа юм байна.
Б.Сансар

olloo.mn