Ювентус финалд шалгарахад нэг алхам ойртлоо
“Аваргуудын лиг”-ийн хагас шигшээн эхний тоглолтууд явагдаж дууслаа. Өнгөрсөн шөнө Италийн лигийг тэргүүлэгч Ювентус Францад зочлон тоглолоо. Хоёр багийн тоглолт 0:2-ийн харьцаатай зочдын  давамгайллаар өндөрлөлөө. Энэ үдэш Ювентусээс Гонзала Игуайн   тоглолтын 29, 59 дэх минутад гоолдсоноор багаа ялалтад хөтөллөө. 



Айлын талбайд зочлон тоглож   хоёр онооны зөрүүтэй хожсон Ювентусын хувьд талбай дээрээ хуурай тэнцэхэд л  “Аваргуудын лиг”-ийн финалд шалгарах боломжтой юм. Харин Монакагийн хувьд Италид зочлон тоглохдоо айлын талбайд хаалгандаа гоол алдахгүй бөгөөд гурван онооны зөрүүтэй хожих хүндхэн даалгавартай  хоцорлоо.


Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.