Хятадад дахин террорист халдлага гарчээ
Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлснээр өнгөрсөн Даваа гаригт /28.07/ Шиньжан Уйгарын автономит тойрогт сүх болон хутгаар зэвсэглэн энгийн иргэд болон цагдаагийн газар, засгийн газрын байгууллагуудын  эсрэг хийсэн халдлага гарчээ. Хятадын цагдаагийн газраас хийсэн мэдээлэлд “энэ бол урьдаас төлөвлөн бэлдсэн террорист халдлага” байсан гэж онцлон дурьдсан байна.
 
Одоогийн байдлаар 31 машиныг эвдэж сүйтгэн, зургаан машиныг нь шатаасан гэсэн мэдээлэл ирсэн байгаа бөгөөд халдлагад өртсөн энгийн иргэдийн тоог мэдээлээгүй байна. Цагдаа нар зэвсэглэсэн этгээдүүдийн эсрэг гал нээсэн бөгөөд 8 алан хядагч алагдсан байна.  

Шиньжан Уйгарын автономит тойрогт уйгарын лалын шашинтнууд, тэндхийн турк иргэд болон хятадын хан үндэстнүүдийн хооронд гарсан мөргөлдөөн урт хугацааны турш үргэлжилж  байгаа юм. Уйгар болон турк иргэд өөрсдийн байр сууриа бэхжүүлэх, тусгаар байдлаа нэмэгдүүлэх зорилготой бол хан үндэстнүүд тэднийг шахан гаргах хөөн зайлуулах зорилготой.
  • 2014 оны 4 сар Шиньжан уйгарын нийслэлд Урумчи хотын галт тэрэгний буудал дээрх халдлага: 39 хүн алагдсан
  • 2014 оны 3 сар: Кунминг галт тэрэгний буудал дээрх халдлага: 29 алагдаж 130 шархадсан  
  • 2013 оны 3 сар – Шаше мужид цагдаагийн газар луу дайрч шатааж сүйтгэсэн
Uno
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus