Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы  өнөөдрийн хуралдаан 59,2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллын танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх асуудлыг хойшлуулах саналтай байна. Манай намын бүлгээс энэ хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Маш олон санал гарсан. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах саналтай байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Тогтоолын заалт хүчингүй болох тухай ямар асуудал ороод ирсэн бэ?

УИХ-ын дарга М.Энхболд: Д.Эрдэнэбат гишүүний гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хойшлуулах санал дээр өргөн барьсан Засгийн газар ямар санал байна. Т.Аюурсайхан гишүүний саналд холбогдох байнгын хороо хариулаарай.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдтэй холбоотой саналаа хэлэлцүүлгийн явцад хэлж болно. Эрүүгийн болон Зөрчлийн хууль ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. Иймээс дагаж гарах процессын хоёр хуулиа батлах ёстой. Хугацаа бага байгаа учраас ойлголцоод, хойшлуулахгүйгээр явуулж болох уу?

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хугацааны тухай ойлгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдэд онцгой анхаарах асуудал байна. Анхдугаар хэлэлцүүлгийн дараа суугаад бидний саналуудыг оруулах боломж байна уу?

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Төсвийн тухай хуулийг дагаж гарч байгаа тогтоолын төслийн холбогдох заалтын хүчингүй болгох асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. 

Ингээд чуулганы хуралдааны эхэнд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.