Иргэний эрхтэй холбоотой олон заалтууд ойлгомжгүй байна гэв
УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлуүүлэгт УИХ-ын гишүүд, Хууль зүйн яамны төлөөлөл, хуульчид болоод хүний эрхийн ТББ-ын төлөөлөл, салбарын эрдэмтэд оролцов. Хэлэлцүүлгийн нээж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид энэ хуулийг өргөн хүрээнд хэлэлцэж зөв шийдлүүдийг гаргах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор мэргэжлийн судлаачдын болон Ардчилсан намын гишүүдийн зарчмын зөрүүтэй олон байр сууриуд илэрхийлэгдэж байгаа. Тиймээс ч бид энэ хэлэлцүүлгийн явуулах нь зүйтэй гэж үзсэн. Хуучин байцаан шийтгэх гэдэг нэртэй байсан хуулийг өөрчлөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болгон шинээр орж байгаа хууль. Шүүх хэлэлцээд, хэрэг ойлгомжгүй бол буцаагаад явуулдаг байдлыг болиулах, цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглох, иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа гэх мэтээр иргэний эрхтэй холбоотой олон заалтууд ойлгомжгүй байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Л.Болд гишүүн томилогдон ажиллаж байна. Энэ хүрээнд Л.Болд гишүүн холбогдлох салбарынхантай уулзаж, санал солилцсон. Гэхдээ энэ удаагийн хэлэлцүүлэгт олон талын төлөөлөл оролцож байна. Тиймээс хэлэлчүүлэг ач холдогдолтой, үр дүнтэй, Ардчилсан намын бүлэгт болоод хуулийн ажлын хэсэгт ч боломж олгож, санаа өгөх байх гэж найдаж байна” гэсэн юм. Харин ажлын хэсгийн ахлагч Л.Болд “Өмнөх парламентын үед эрх зүйн шинэчлэлийн үндсийн үндэс болсон Эрүүгийн цогц хуулийг шинэчлэн баталсан ч эцсийн найруулга  хийж амжаагүй. Сонгуулийн дараа өмнөх их хурал хаалтын чуулганаа ч хийх эрэхгүй үндсэндээ ордноос хөөгдөөд гарсан. Түүний нэг том хар гай нь баталсан хуулиа эцсийн найруулгыг хийж чадаагүй явдал юм. Сонгуулийн дараа эрх баригчид эдгээр хуулийг буцаан татсан. Тухайн үед Ардын намын гишүүд ер нь энэ хуулиудыг бүхэлд нь буруу гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Ялангуяа энэ хуулийн амин сүнс нь болсон гол ололтууд буюу хүний эрхтэй холбоотой заалтуудыг үгүйсгэж байгаагаа мэдэгдэж байлаа. Гэтэл өнөөдөр өргөн баригдаж байгаа хуулиуд тодорхой ухралттай байсан. Түүнчлэн дээр нь УИХ дээр Засгийн газрын өргөн барьсанаас ч хүнд нөхцөл байдлаар хуулиудыг гаргаж байгаа. Энэ нь хүний эрхийн хүрээнд маш том ухралт болж байгаа нь үнэхээр харамсалтай. Бүр цаашлаад тэдний Үндсэн хууль руу дайрах дайралт үе шаттайгаар маш амжилттай хэрэгжиж байгааг та бүхэн харж байгаа байх. Ийм байдлаар бид дарангуйллыг сонгох магадлал маш өндөр болж байна. Өнөөдөр их “эрч хүчтэй” эрх баригчид биднийг “бөмбөгдөж” байгаа. Монгол Улсад сул орон зай үлдэхгүй болтол зай завсаргүй “бөмбөгдөж” байна. Гэхдээ бид өөрсдийнхөө их үнээр олж авсан эрх чөлөөнийхөө төлөө энэ их “эрч хүчний” эсрэг сөрөөд зогсч чадна. Илүү гэдгээ харуулж, ардчилсан тогтолцоогоо хамгаалах ёстой. Түүний нэг нь энэхүү эрх зүйн хуулиуддаа хүний эрхийн, эрх чөлөөнийхөө нөхцөл байдлыг хангаж, хамгаалж үлдэх цаг үе ирээд байна” гэлээ.  

Үүний дараа Засгийн газрын төвшинд ажлын хэсгийн ахалж байгаа Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын санал дүгнэлтийг сонссон юм. Дэд сайдын санал, дүгнэлтийг сонссоны дараа хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүд хуулийн талаар санал дүгнэлтээ хэлсэн юм.

Энэ үеэр Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт “Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41.3.3 зааснаар хохирогч, гэрч, шинжээчийг байцаахад байлцаж тэдгээрт асуулт тавих эрхийг огт байхгүй болгох гээд байна. Учир нь бид гэрч, хохирогч, шинжээчээс асуух асуултыг буюу өмгөөллийн эрхийг үгүй болгочихсон. Өмгөөлөгчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар олгогдсон эрхийг мөрдөн байцаагчийн зүгээс гэрч, шинжээчид хууль бусаар нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн бодит байх, шинжээчийн дүгнэлтээс тодорхойгүй эргэлзээтэй зүйлсийг нэг мөр болгон тодруулах, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой заалт бий. Гэтэл үүнийг хассан нь хүний эрхийг хамгаалах тал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээний талуудын тэгш эрхтэй оролцох тал дээр ухралт болсон” гэв.

Харин Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч, өмгөөлөгч  Н.Арвинтариа “Өргөн бариад байгаа хуулийн төслөөс нэг зүйлийг хасаад өгөөч гэдэг санал хэлмээр байна. Тэр нь хуулийн 25 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүнээс мэдүүлэг авахдаа хэлмэрчийг оролцуулах боломжгүй бол түүний зөвшөөрсөнөөр бичгээр асуултад тавьж, мэдүүлэг авч болно” гэсэн зүйл заалт байна. Ингэж огт болохгүй. Энэ бол сонсголгүй буюу хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийг шууд ялгаварлан гадуурхаж байгаа заалт. Учир нь эдгээр хүмүүс хүний ярьж байгааг бүрэн ойлгохгүй дээр нь бичгээр хариулт өгнө гэдэг байж болохгүй. Өнөөдөр 12 дугаар анги төгсч байгаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай дунд сургуулийн сурагчид 3-4 дүгээр ангийн хүүхдийн хэмжээнд бичгийн боловсрол эзэмшиж гарч байна. Тэгвэл эдгээр хүүхдүүд хуулийн хүнд үг хэллэгүүдийг бүрэн ойлгоод, буцаагаад бичгээр хариулна гэж байхгүй. Тиймээс энэ заалтыг авах хэрэгтэй” гэсэн юм. Энэ мэтээр хэлэлцүүлэгт оролцсон 30 гаруй салбарын төлөөлөл хуулийн төсөлтэй холбоотой олон санал гаргасан юм.

Хурлын төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Манай өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон судлаачид, парактик дээр ажиллаж байгаа өмгөөлөгч, хуульчдын саналууд маш үнэ цэнэтэй байлаа. Би УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд та бүхэнтэй санал нэг байгаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлдэх УИХ-ын ажлын хэсэг зарим талаар судлаачдын байр суурийг сонсохгүй байна. Ардчилсан намын бүлэгт хуулиар олгогдсон зарчмын зөрүүтэй санал гаргах эрх нь байгаа. Энэ хүрээндээ та бүхний гаргасан үнэтэй саналуудыг оруулах болно” гэсэн юм.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Галбадрах 2017-05-04 01:38:00
    Дээдсийн муухай бодлогоор, даалгавараар зориуд хилсдэж гүтгэгдээд хүнд ялд унасан энгийн хохирогчоо харж үзвэл энэ үйлс дэлгэрнэ. Эрхтэнүүдийн нүгэл нимгэрнэ
    202.9.40.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-03 14:52:48
    пизда гоо тийн ялгал мэддэггуй юмуу энхбаяр сонссон гэж юугаа хуцаад бай на сонсгосон юм байгаа биздээ мал минь
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах