Дорнод аймгийн өсвөрийн боксчид олон улсын тэмцээнээс есөн медаль хүртлээ
ОХУ-ын Борзя хотод тус улсын боксын сургуулийг үндэслэгч Ю.Н.Саранины нэрэмжит сонирхогчдын боксын өсвөр үеийнхний олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, “Талын бүргэд” клубын дасгалжуулагч Т.Эрдэнэбаярын удирдлага дор оролцсон манай ширэн бээлийтнүүд гялалзсан амжилт байгуулав.

Тухайлбал хөвгүүдийн 50 кг-д Ч.Ууганхүү, 52 кг-д О.Өнөболд, 64 кг-д Б.Отгонбат, 69 кг-д Э.Бат-Өлзий нар алтан медаль хүртсэн бол охидоос 50 кг-д Н.Даваадэлгэр алтан медаль хүртлээ. Мөн 49 кг-д Э.Мөнхтөр, 40 кг-д О.Тэмүүжин мөнгөн медаль хүртсэн бол 38 кг-д Г.Болд-Эрдэнэ, О.Баттөр хүрэл медалийн тавцанд зогссон байна. Энэ тэмцээнд ОХУ, Монгол, БНХАУ-ын нийт 141 тамирчин өрсөлдсөнөөс манай баг тамирчид таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүлжин 2017-05-04 01:59:55
    Дорнодынхон хэзээнээсээ боксоор алдартай.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах