Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээнд Монголын Үндэсний шигшээ баг МУГД Д.Батсүрэнгийн удирдлага дор бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм.
Тэгвэл тэмцээний эхний гурван өдрийн байдлаар дөрвөн боксчин шигшээ наймд шалгарч үлдээд байна. Тодруулбал, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бөгөөд өнөөдрөөс медалийн төлөөл тулалдана.
Тухайлбал тэмцээний 60 кг-д өрсөлдөж буй “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, МУГТ Д.Отгондалай өнөөдөр медалийн төлөөх тулаанд Казахстаны боксчин Адилет Курметовтой рингэнд хүч үзнэ.
Манай тамирчны хувьд өнгөрсөн сард болсон Тайландын эзэн хааны цомын тэмцээнээс алтан медаль хүртээд байгаа билээ.
Б.Сансар
olloo.mn