“Сентерра Гоулд” ХХК-ийг Ноён ууланд  үйл ажиллагаа явуулахгүй байх шүүхийн шийдвэр гарлаа
“Сентерра гоулд” компанийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох хүсэлтийг байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд шүүхэд гаргасан. Тэгвэл уг шүүх хурал өчигдөр Захиргааны хэргийн шүүхэд боллоо. Өмнө нь хэд хэдэн удаа хэлэлцэхээр товлосон ч тодорхой шалтгааны улмаас хойшлоод байсан уг шүүх хурлын шийдвэрээр “Сентерра гоулд” компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.
 
Шүүх хуралд нэхэмжлэгч талын төлөөлөл болж Ноён уул аваръя” хөдөлгөөны тэргүүн О.Цэрэннадмид,  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Босоо хөх Монгол хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, өмгөөлөгч Г.Батбаяр нар оролцсон. Хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн  газар, “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл оролцов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д зааснаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценз бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг  зогсоох тухай шүүгчийн тогтоол гарсан байна. Тэгвэл “Сентерра гоулд” ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж,  дараагийн шатны шүүхэд хандахаа мэдэгдлээ. 

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон байдаг. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон. Ашиглалтын дөрвөн лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Тиймээс уг лицензүүдийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baynmunhk 2017-08-15 16:24:00
    mongol xvn yum bol mongoliin taldaan zogsoldoo ter nynjaa geed baigaa xvmvvs chini mongolchuud za !! gagtsxvv xuuliin tsogtsuulalt l dutaj baigaa za!!! ...
    183.177.98.226
    Мэдэгдсэн Хариулах
  • yana  2017-05-03 14:18:59
    Nogoo ninja nar ne uhaad duusaj bgaa bhooo tgd end tendgui sendiiisen l yum boltson bga
    66.181.184.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Ган 2017-05-03 07:00:22
    Одоо өнөө нинжа нараасаа л хамгаалаарай даа
    59.153.115.185
    Мэдэгдсэн Хариулах
  • үр сад 2017-05-03 06:22:47
    Ашгүй дээ, тэгэхдээ наадуул чинь давж заалдана, авилгалаар асуудал шийдэх гэж оролдоно. Их юм болноо, битгий тайвшираарай, анхааралтай байгаарай
    202.126.91.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2017-05-03 04:57:56
    Одоо ОУВС-аас бас нэг бичиг ирэх юм байна л доо. Танай хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хойшлууллаа гээд.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Их гүрний харьяат болъё!!! 2017-05-03 04:56:43
    Монгол Улс шантажаар мөнгө олж амташсан мэдрэлийн өвчтэй, галзуу солиотой юмнууддаа ингээд дарлагдаад хөтлөгдөөд явах юм бол Улс гэж байх ч хэрэг алга!!!
    66.181.160.73
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-05-03 05:21:20
      Хамаг юмаа ухуулчихаад 2037 оноос ашиг хүртэнэ гэдэг шиг цаадуул чинь чамд сохор зоос ч өгөхгүй
      103.10.21.39
      Мэдэгдсэн Хариулах
      • зочин 2017-05-03 05:23:35
        Их гүрний харьяат болоод чи өөрийн нутаг ч байхгүй Өвөрмонголчууд шиг гөлөлзөөд ирэх цагт гаслаад ч нэмэргүй болно
        103.10.21.39
        Мэдэгдсэн Хариулах
        • зочин 2017-05-03 05:24:32
          Бороо голдын нохой юу батболдын гөлөг үү чи
          103.10.21.39
          Мэдэгдсэн Хариулах