АН-ын горилогчид хэн нь хэн бэ
АН-ын зургаан гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намдаа бүртгүүллээ. Өнгөрсөн өдрүүдэд АН-ын фракц бүрээс Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч тэднээс зургаа нь өчигдөр бүртгүүллээ.  Харин “Нэр дэвших магадлалтай” гэгдэж байсан Э.Бат-үүл энэ удаад өнжлөө. Жаран чавганц уралдаж нэг нь түрүүлдэг” хойно дээрх эрхмүүдийн аль хүчтэй, нөлөөтэй нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой. Нэр дэвшигчид нь бүгдээрээ их, бага хэмжээний хар бараан түүхтэй, алдаа оноотой.
Монгол Улсын Төрийн тэргүүний сэнтийд залрах хүсэлтэй АН-ын зургаан нэр дэвшигчийн хэн нь бэ?

Н.Алтанхуяг

АН-аас бараг хамгийн түрүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн нөхөр бол Н.Алтанхуяг. Сүүлийн үед өөрийнх тойрон хүрээлэгчдийн аль нэгийнх нь асуудал цагдаа шүүх дээр очих болгонд “Бүлэглэлийн эсрэг тэмцэнэ” хэмээн гүйх болсон. Н.Алтанхуягийн хувьд өнгөрсөн ойрмогхон хэд хэдэн удаа АТГ-ын хаалгыг онголзуулсан.  Одоогоор түүний хүргэн хүү Дэнзэнгийн асуудал сунжирсаар байгааг эс тооцвол түүний тойрон хүрээлэгчдийн асуудал намжсан. Хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дөрвөн жилийн сайн муугийн тухай “Цензургүй яриа” нэвтрүүлэгт нэг нэгэнгүй тоочиж,   нүүрээ улалзуулан сууж байгаа харагдсан. 

Гэхдээ тэр өнөөдрийг хүртэл АН-д үнэлж баршгүй гавьяа байгуулсан нэгэн гэдэгтэй итгэлтэй байдаг. Үнэхээр ч Н.Алтанхуягийн зүтгэлээр 2012 онд парламентын сонгууль, хотын сонгууль, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгуулсан. Гэвч намын нөхөд угаасаа ялдаг нам гэж боддог болчихсон юм. Үнэндээ 1996 оны анхны ялалтаас хойш парламентад цухуйгаагүй нам шүү дээ.

Тэгвэл энэ удаад АН-ынхан Н.Алтанхуягт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тийз олгох болов уу? Түүний хувьд Ерөнхийлөгч болбол шүүх цагдаагийн томилгоонд оролцохгүй,  “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан гэмт бүлэглэлтэй тэмцэнэ” гэдгээ илэрхийлсэн байгаа.
 
Д.Дорлигжав


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сонгуулийн өмнө Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч, нэвтрүүлэг бүрд нь оролцсон. Д.Дорлигжав яг түүний тактикийн хэрэгжүүлж эхлээд байна. Сүүлийн өдрүүдэд хүчтэй яригдаж эхлээд байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар ам хуурайгүй ярьж үзэгдэх болов. Ингэх бүрдээ тэр “Ерөнхийлөгчийн засаглалтай болъё” гэсэн саналыг тууштай дэвшүүлж яваа харагдана лээ.

Д.Дорлигжавын хувьд Засгийн газрын шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий  захирал АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн  дарга, Монгол улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан. Тэрбээр УИХ-д 2 удаа өрсөлдөж, өвдөг шороодож байсан түүхтэй.

АН-ыг  эрх барьж байх үед Х.Тэмүүжин нэгэнтээ “Дорлигжавын ярьдаг үг, хийдэг үйлдэл нь зөрөөд байна. Тэр хүн 25 жил бялуу идчихээд одоо ч бас цадаагүй л байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв.  Саяхан хүртэл Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа Д.Дорлигжавыг “Олон сая доллартай хүн гэсэндээ мөнгөлөг байна шүү!” хэмээн бичжээ.  Ямартай нам дотроо “дайсан”-тай Д.Дорлигжавт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олдох болов уу? 
 
Р.Амаржаргал

Михайлд нэг бодол бий гэдэг шиг Р.Амаржаргал өөрийн бодол хүслээ хэрэгжүүлэхээр бүртгүүллээ. Түүнийг  “Тогтуун хүч” имижтэй Р.Амаржаргал гэх нь бий. Хамгийн сүүлд түүнийг “Ц.Элбэгдоржийн халаасны хүн” гэх хардлага тархах болжээ. 

Үнэн хэрэгтээ УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа фракциудын лидерүүд дундаас сайдын суудалгүй жийгдэж орхисон эрхмүүдийн нэг бол Р.Амаржаргал юм. “Дараагийн Ерөнхий сайд хэн бэ”... “Р.Амаржаргал”, “Сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог учиртай. Тиймээс Р.Амаржаргал УИХ-ын дарга болох магадлал өндөр”... Сонгуулийн ялалт, ялагдлын мэдээтэй давхцан олны сонорт хүрсэн мэдээллүүдэд эрхэм гишүүний нэр олонтаа дуулдсан нь бий. Гэвч Р.Амаржаргалыг эрх мэдлийн тойргийн төвд оруулаагүй.

Улс төрийн хүрээнийхэн Р.Амаржаргалд шүүмжлэлтэй ханддаг нь үнэн. “Зөв цагтаа, зөв газарт нь зөв хөзөр тавьж чаддаггүй хүн” гэж дүгнэх хүн ч олон. Түүний хувьд 2012 оны сонгуулиар  Сүхбаатар дүүргийнхний итгэлийг хүлээж сонгогдсон ч гишүүний тангаргаасаа няцсан. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч АН-ынхан “үгүй” хэмээн кнопдож хэсэгтээ шоудсан нөхөр. Р.Амаржаргал УИХ-ын гишүүн болсондоо сэтгэл ханалгүй илүү эрх мэдэлд шунан дурласан ч түүнд нам эрх мэдэл өгөөгүй. Харин энэ удаад  Р.Амаржаргал бол математикч намынхаа гишүүдийн итгэлийг дааж Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг бас л эргэлзээтэй.
 
Х.Баттулга

Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль, Дүрслэх урлагийн дунд сургуулийн тусгай дунд зураачаар төгссөн. Дээд боловсролгүй ганц улс төрч гэдгээрээ алдартай. Урчуудын эвлэлийн хороонд зураачаар ажлын гараагаа эхлүүлсэн. Самбо бөхийн дэлхийн аварга багаасаа наймаа панзанд ч багаасаа овсгоотой байсан Монголын томоохон бизнесменүүдийн нэг.   Зах зээлийн үед ч овсгоотой ажилласан. Тухайн үед 17 чингэлэг спирт гээд нэг хэсэг хэл аманд өртөж, нэлээд хугацаанд сураг чимээгүй болсон.  Дараа нь 2004 онд УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларснаар түүний шинэ үеийн түүх эхэлсэн байдаг. Х.Баттулгын төмөр замын нарийн царигийн асуудлыг эсэргүүцсэнээс болж Ерөнхийлөгчид зангинуулсан нь өнгөрсөн парламентын түүх.  Тухайн үед  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Дараачийн Ерөнхийлөгч болох хүний нэг нь Х.Баттулга” гээд ам гарч байв


УИХ-ын 2016 оны сонгуульд Баянхонгор нэр дэвшиж ялагдсан Х.Баттулга бөх, нэвтрүүлэг гэж улс төрөөс тайм аут авсны эцэст өнгөрсөн долоо хоногт цочир мэдэгдэл хийж, нэр дэвшихээр намдаа бүртгүүллээ. “Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ. Намын нөхдөөрөө шийдүүлнэ” хэмээсэн тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагаараа өнгөрсөн сонгууль, өөртэй нь холбоотой хэрэг, мөн ЦЕГ-ын экс дарга Р.Чингисийн талаар тун ноцтой зүйлийг дэлгэж улс төрийн хүрээнийхэн дунд шуугиан тариад байгаа.
 
Л.Болд


УИХ-ын гишүүн Л.Болд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намдаа бүртгүүллээ. Л.Болд. Энэ эрхмийн хувьд аль ч төрд нүүртэйн хэргийг гаргаж үе үеийн Засгийн газарт сайдын суудалд залардаг, бас элдэв хэл аманд өртөж байдаг нөхөр. Намынхан дотроо бол нэр хүнд сайтай, лидер, шилдэг, мөнгөтэй, компанитай, банктай. Л.Болдын хувьд сэхээтэн гэр бүлээс гаралтай, 1983 онд БНАГУ-д Үйлдвэрчний эвлэлийн сургууль төгссөн.
 
Б.Жаргалсайхан

БНН-ын дарга асан Б.Жаргалсайхан АН-д элсэж буурь сэлгэсэн. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаа өвөрлөн ийнхүү бууриа зассан байх нь.  АН-ын ҮБХ-ны гишүүнээр Хан-Уул дүүргээс сонгогдсон тэрбээр “Манай намаас оффшортой, нэр хүнд нь шавхайтай хутгалдсан нөхөд ер нь ялгараад тусгаарлагдчихлаа шүү дээ. Үс ноос нь халцарсан, цайрсан нөхөд ч байхгүй болсон. С.Эрдэнийг эс тооцвол ихэнх нь шинэ хүмүүс” хэмээн ярилцлага өгсөн байна. Тэгвэл С.Эрдэнийн толгойлж буй АН-ынхан түүнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тийз олгох нь юу л бол.

 
П.ГОО 
Оллоо.мн    
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • anhaar!!! 2017-05-03 11:41:29
    Ene setguulch battulgiin zahiasaar bichsen bn gol hun boloh amarjargaliig elbegdorjtoi holboh gej oroldoj nymdorj tegsen gesen gej nymkaag bas unen ug heldeg ge...
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-03 10:43:59
    Amarjargal udirdagchiin chadvar muutai.
    68.174.162.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗА ДАА 2017-05-03 06:36:22
    РА БОЛБОЛ НЭГ ЮМ ДОВОО ШАРЛУУЛСАН АЯДААД Л ЯВАХ БАЙХ. ЛБ БОЛБОЛ АРАЙ ДЭЭР ЮМ УУ ДАА ЮМ ОЙЛГОХ АЖИЛЛАХ ЧАДВАР ИЛҮҮ БАЙХ. БЖ БОЛ ЁСТОЙ ТООН ДОТОР ҮСЭГ ЦОХИЖ ЯВНАВ...
    202.72.245.205
    Мэдэгдсэн Хариулах
  • su 2017-05-03 05:19:28
    amaraa l bn daa busad ni ch medehgui ee
    202.131.226.86
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-05-03 04:31:15
    Amarjargal nogoon gerleer garaad irheer bna, harin busad n huviin ambits, nuguu l zuvhun ANd baidag bie biedee saad uchruuldag gaj uzegdel, ataarhal ajilglagdna...
    103.26.193.40
    Мэдэгдсэн Хариулах
  • лллл 2017-05-03 03:55:00
    дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэж үнэн үг юмаа
    150.129.143.190
    Мэдэгдсэн Хариулах
  • харамсалтай 2017-05-03 03:30:27
    Батүүлийн оронд женко ороо юу Батүүлээ ерэн онд ардчилсан хувьсгал хийж явахдаа жинхэнэ эрх чөлөөний үүдийг нээж өгснийхөө төлөө хожим нулимуулна гэж бодсон уу...
    103.57.93.177
    Мэдэгдсэн Хариулах
  • АН соносон 2017-05-03 03:18:43
    Хэн нь ч гарахгүй хэрэггүй гарууд бна. Монголийн төрийг олон жил бузарлаж самарлаа. Юманд хязгаар байдаг. Одоо баяртай.
    122.201.31.250
    Мэдэгдсэн Хариулах
  • түлхүүр 2017-05-03 02:53:15
    Амаржаргалыг дэмжиж байна. Түүний нэр, гар, сэтгэл цэвэр. Тэр эдийн засагч. Иргэдийн орлого нэмэгдэх нь эрхэм зорилго. Үүнийг тэр хэрэгжүүлж чадна.
    182.160.35.220
    Мэдэгдсэн Хариулах
    • Хулан 2017-05-03 09:35:22
      Монголын төлөө зоригтой цохилох зүрх ганцхан Алтанхуягт бий. Тэр чадна.
      182.160.36.181
      Мэдэгдсэн Хариулах