Орох оронгүй, очих газаргүй болсон иргэд Э.Бат-Үүлээс хохирлоо нэхэмжиллээ
 Ирэх зургаадугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах гээд намууд тун завгүй байна.  Өчигдөр Ардчилсан намынхаа нэр дэвших хүсэлтэй хүмүүсээ үдийн өмнө бүртгэж дууссан. Энэ удаад түүхэнд байгаагүй олон хүн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан бол эцсийн мөчид зургаан хүн бүртгүүлсэн юм. Нэр дэвшигчдийг дэмжиж  бүлэг, фракцийн нөхдүүд нь ирж багагүй хөдөлгөөн болов.
 
Ийнхүү АН-ынхан  намынхаа шинэхэн байранд бужигнаж байхтай зэрэгцэн гадна талд нь иргэдийн төлөөлөл тайван жагсаал хийж байлаа.  Жагсагчдын тухайд 2012 оноос хэрэгжиж эхэлсэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хашааны газраа байраар солихоор чөлөөлж өгсөн иргэдийн төлөөлөл байсан юм. Тэд одоо хэр нь байрандаа орж чадаагүй түрээсийн байр, айлын хажуу өрөө хэсүүчлэн амьдарч байгаа энэ асуудалд хотын дарга асан Э.Бат-Үүл хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж ийнхүү жагсжээ.
 
Жагсагчид хотын дарга асан Э.Бат-Үүлээс хохирлоо нэхэмжилж, орон байраа буцааж авахыг шаардсан лоозон барьжээ. Жагсаал хийж буй иргэдийн дотор дахин төлөвлөлтөд хамрагдахаар хуучин байр болон газраа чөлөөлж өгсөн боловч шинэ байранд өнөөдрийг хүртэл орж чадаагүй иргэд байгаа аж.
 
Жагсаалын үеэр зарим иргэд таван жил шахам айлаар тэнүүчлэн амьдарч буйгаа учирлаж байсан юм. Тиймээс энэ асуудалд Хотын дарга асан Э.Бат-Үүлийг хариуцлага хүлээж, хохирлыг нь барагдуулж өгөхийг шаардсан. Тэдний жагсаалыг цагдаа нар тараахыг оролдсон ч иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байлаа.
 
Тэгвэл дээрх жагсаал хийсэн иргэд Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирч үлдсэн иргэдийн  зөвхөн төлөөлөл нь юм. Учир нь 2012-2014 онд газраа чөлөөлж өгсөн 400 орчим иргэн байгаа. Тэдгээр 400 иргэний ард бүхэл бүтэн гэр бүл нь байгаа гэж тооцохоор гэр хорооллыг орон сууцжуулах энэ төсөл  олон айлыг орох оронгүй, очих газаргүй болгож орхижээ. Эдгээр хохирсон иргэд хотын шинэ удирдлагуудаас өөрсдийнх нь асуудлыг хэрхэн шийдвэрлэж өгөх талаар шийдтэй хариуг жил гаруйн хугацаанд хүлээж суугаа.
 
Энэ хооронд хотын шинэ удирдлагууд Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлуудыг нэгтгэн дүгнэж, зарим тоо баримтыг гаргаж ирсэн байна. Энэ талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар "2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалтаар шалгарсан байдаг. Одоогийн байдлаар 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, гурав нь барилгын ажлаа огт эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байна. Нийтдээ дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байсан ч өнөөдер бариад байгаа нь дээрх тооны нэг хувьд ч хүрээгүй байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалтгай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй шууд холбоотой. Мөн олон бүс нутагт тархай, бутархай маягаар төлөвлөж, төлөвлөлтийн бүсүүдэд шугам сүлжээ татахад хүндрэл үүссэнтэй холбоотой” гэлээ.
 
Ямартай ч шинэ удирдлагууд дахин төлөвлөлтийн ажлыг  шалгаж, судалж байгаа аж.Гэхдээ хохирч  үлдсэн иргэдийн асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх нь чухал болоод байна.  Үгүй бол таван жил  түрээсийн байраар хэсэж эцэстээ санхүүгийн хямралд орсон тэд өдгөө цөхрөнгөө барж тэмцэж болох бүх хэлбэрээр тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mo 2017-05-05 07:26:37
    mongolchuud odoo ved sain gewvvvl doloochih shahaal muu gewl amidaar ni tasdaj haychigaal iim l hvn hogmuud bolj baindaa
    202.9.43.245
    Мэдэгдсэн Хариулах
  • arai hudlaa baih 2017-05-04 10:24:01
    ynen bol hariutslaga aldsaniig ni shorond jabuul
    109.81.208.217
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-04 05:35:20
    shuuhed uguud hohirloo garguulj shorond ni hiivel taarana alban tushaal avaad baahan hun hohiroogood uursduu bayajaad yamarch hariutslaga huleedeggui iim yumiig...
    202.21.106.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2017-05-03 18:20:30
    22 товчоонд шинэ авто зах гээд бас баахан газар зарсан, олон хүн хохирсон. Тэд тэмцэхгүй байгааг бодоход хувь тавилантайгаа эвлэрсэн бололтой.
    66.181.189.140
    Мэдэгдсэн Хариулах
    • Dorjid 2017-05-24 06:58:20
      Ene zaxiig athiglaj taarna. Xend ch xereggvi zvil bith thvv dee. Eniig uls torjvvj buruutgasanaar onoodriin ene baidaltai baigaa ym thdee??
      66.181.179.227
      Мэдэгдсэн Хариулах
  • Баргар 2017-05-03 13:53:36
    Бат -үүлтэй тэмцээд үзээрэй Хэн нэг рүү л бултуулчихна.Мөн ч хуурамч хүн дээ.
    66.181.184.19
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2017-05-03 11:32:19
    . TSenzvvrgvi yaria nebtrvvleg thin bas l munguur xiigddeg um bish vv yagaad gebel Thylyydai 7ail l bii gej yarisan biz dee
    66.181.179.134
    Мэдэгдсэн Хариулах
  • БЗД-ийн 12-р хорооны иргэн 2017-05-03 07:28:08
    Батүүл Чулуудай хоёртой хийх тэмцлийн хурц хэлбэрийг л сонгохгүй бол тэднээр хохиролоо барагдуулж үнэндээ чадахгүй шүү.
    150.129.143.39
    Мэдэгдсэн Хариулах
    • mongol emee 2017-05-24 06:53:26
      Barimt materialiig vzbel irgediin gazariig zaraad idchixeegvi ni vnenl baina lee thvv dee. Tosliin zuux taraaj xeden terbum tog idsen xvmvvsiin derged ard tvmen...
      66.181.179.227
      Мэдэгдсэн Хариулах
      • vrgeljlel 2017-05-24 06:55:42
        tvmend xeregtei zviliig xiix gej zvtgesen ni vnen. Xarin exelsen aljiig uls torjvvlj saad bolson xvmvvsees xariushlaga nexbel thudarga bolox bith vv?
        66.181.179.227
        Мэдэгдсэн Хариулах