Автомашин импортлогчид хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:30 цагт: ШУТИС-ийн Төв номын сан-д "Монголын Мэдээллийн технологи-2017" эрдэм шинжилгээний хурал болно. Мэдээллийн технологийн чиг хандлагыг тодорхойлдог уг хурал нь тав дахь жилдээ болж байгаа бөгөөд их дээд сургуулиуд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагууд оролцоно.

09:30 цагт: Эмийн бүртгэлийн цахим програм болох LICEMED програмын талаарх сургалт Эрүүл мэндийн хөгжлийн төвд болно. Уг програмын тусламжтайгаар Монгол Улсын эмийн бүртгэлд байгаа эмийн талаар мэдээлэл авах, бүртгэлд бүртгүүлэх, эмийн экспорт, импортын зөвшөөрөл авах боломжтой юм.  Түүнчлэн 13:00 цагаас ЭМЯ, МХЕГ,ЭМХТ хамтран эмийн үйлдвэрүүдийн төлөөлөгчийн газар, эм ханган нийлүүлэгчидтэй уулзалт зохион байгуулна.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

10:30 цагт: Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЦССҮТ-өөс сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Өнөөдөр болох уг уламжлалт арга хэмжээг тус төв Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МУЗН-тай хамтран тэмдэглэхээр болжээ. Хаана: ЦССҮТ-ийн шинэ байранд

11:00 цагт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Хуульзүйн яамны төлөөлөл, хуульчид болоод хүний эрхийн ТББ-ын төлөөлөл, салбарын эрдэмтэд оролцоно. Хаана: Төрийн ордны "А" танхим буюу Их Эзэн Чингис хаан танхимд

11:00 цагт: Монгол улсын Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан даяаршсан энэ дэлхийд эх хэл, соёлоо хадгалж үлдэхийн чухлыг монголчууд бидэнд сэрж сануулж яваа билээ. Үндэсний бичиг, соёлын өдрөөр энэ эрхэм хүмүүнтэй хийх "Гээгдсэн үгс, мартагдсан соёлын эрэлд" уулзалт Баянзүрх дүүрэг дэх номын санд болно. /БЗД 12-р хороолол, 58-р байр/
 
11:30 цагт: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс "Үндэсний бичиг үсгийн баяр"-т зориулан "Хэл зохиолын хүрээлэнгийн нээлттэй өдөрлөг"-ийг ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдүгээр байранд зохион байгуулна.
 
11:30 цагт: “Хадан гэрийн соёл” гэх өвөрмөц нэртэй үзэсгэлэн Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
 
11:40 цагт: 2016 оны Шилдэг татвар төлөгчид болон "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай ТЕГ-аас мэдээлэл хийнэ. Хаана: ТЕГ-ын 7 давхарт
 
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн гарын эрүүл ахуйг сахих өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдөрт зориулсан “Гараа цэвэр байлгая, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх” аяны хүрээнд УНТЭ–ээс “Гарын эрүүл ахуй , нянгийн тэсвэржилттэй тэмцэх нь таны гарт байна” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зарлаж байна.
11:30 цагт: “Мэйжикнэт” ХХК-иас монголын анхны эм, эмийн сангийн нэгдсэн хайлтын системийг танилцуулна.
12:30 цагт: Эко автомашин импортлогчид Автомашины онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Тэд уг хууль гарахаас өмнө худалдан авсан ч хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол Улсад орж ирээгүй автомашины татварыг шинэ хуулийн дагуу төлөх нь шударга бус хэмээн үзэж байна.
 
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт: Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлнэ.
11:30 цагт: МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ”-ын Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан нэрт сэтгүүлч С.Жамбалдоржийн нэрэмжит сан байгуулсан талаар мэдээлэл хийнэ.
 
14:00 цагт: “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” сэдэвт энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан үйл ажиллагааг Глоб Интернэшнл Төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон Нээлттэй нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулна.
 
14:00 цагт: “Нийслэлийн сайн гэр бүл” шалгаруулах аяны нээлтийн үйл ажиллагаа болно. Хаана: Баянзүрх дүүргийн 115-р цэцэрлэгт

14:00 цагт: “Сэтгүүлч нарт зориулсан ёс зүй, харилцааны сургалт” МҮЭХ-ны төв байранд болно.
 
17:00 цагт: Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс “Бидний дуу хоолой” баримтат кино бүтээснээ олон нийтэд хүргэнэ. Хаана: Туушин Бест Вестерн зочид буудлын Соёмбо танхимд
 
Нийслэлийн 53-р сургуулийн "Бийрэн бичлэг"-ийн дугуйлангийн сурагчдын тайлант үзэсгэлэн болно. Ардын дуунаас бүтсэн нийт 40 ширхэг бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хараал идсэн чэнжүүд 2017-05-03 02:52:18
    пизда шиг чэнжүүдийг бүгдийг нь чангал. хүн худалдаж авж чадахгүй болтол нь татварийг нь нэмээд өг!!! аяндаа дампуураад үүдээ хаана.
    66.181.187.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2017-05-03 01:20:54
    Төр гэж нэг юм бий зөвшөөрөх л болж дээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах