Картаа уншуулаагүй тохиолдолд 1000-5000 төгрөгөөр торгож байна
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн иргэд нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар үйлчлүүлдэг болсон. Энэ нь жолооч нар болоод зорчигчдод илүү амар болсон байна. Бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг байхад иргэд уранхай мөнгө хийдэг, жолооч нар мөнгөний савнаас хулгай хийдэг, нийтийн тээвэр ашиггүй ажилладаг гэх мэт хүндрэлүүд үүсдэг байсан. Харин картын системд шилжсэнээр энэ бүгд арилжээ.

Нийслэлийн Тээврийн газраас өдөр бүр 27 байцаагч автобусаар зорчиж буй иргэдэд хяналт шалгалтыг хийн ажиллаж байгаа аж. Хэрэв картаа уншуулаагүй зорчсон тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу 1000-5000 төгрөгөөр торгож байгаа юм байна.


Шалгалтын явцад оюутнууд ихэвчлэн ЕБС-ийн сурагчдын картаар зорчих, ахимаг насныхан ахмадуудын картаар зорчих зөрчлүүд гарч байгаа. Иймээс нийтийн тээврийн хяналтыг сайжруулан ажиллаж байна хэмээн нийслэлийн Тээврийн газрын Улсын ахлах байцаагч Б.Ахалбек хэллээ.

Нийслэлийн хэмжээнд 86 чиглэлд өдөртөө 929 том оврын автобус үйлчилгээнд гардаг. Автобус хоорондын зай бага болж хүлээлт буураад байгаа юм. Мөн нийтийн тээврийн компаниуд ажилчдынхаа цалинг цагт нь тавьдаггүй байдал байсан. Картаар зүйлчилдэг болсноор энэ байдал багасч байгаа гэдгийг жолооч нар хэлж байлаа.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-05-03 03:02:24
    ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн оюутан Цогжавхлангийн Сарангэрэл хүүхдийн картаар зорчихоо болиоч. Улсаа хуураад сургуулиа хуураад шившигтэй....
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-05-03 01:30:57
    үнэ төлбөргүй зорчих бөгөөд нийтийн тээврийн байгууллага ахмад настныг нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх гэж заажээ. УБ х...
    202.179.31.111
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-05-03 01:29:40
    Ахмад настны тухай хуулийн 8.1.5.ахмад настан нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ тө...
    202.179.31.111
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэ 2017-05-02 14:17:27
    Миний эх орон торгуулийн эх орон билээ. Одоо шоронгоо ахиухан олноор бариад баахан хүн хийгээд байвал цалин хөлсгүй үнэгүй хоригдлуудаас бөөн ашиг олно.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах