Маргааш Монгол, Хятадын бизнес форум болно
Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум маргааш болно. Энэхүү хуралдааны хүрээнд хоёр орны хоорондох худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монгол улс дахь БНХАУ-ын Элчин Сайдын Яам, Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Монгол-Хятадын бизнес форумыг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.

БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн орлогч дарга мөн Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэ Жун тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцох юм.Форум МҮХАҮТ-д 10.00 цагаас эхэлнэ.

Г.Уянга
оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.