Дөрвөн хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй таван гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, долоон гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харъяаллын дагуу нэг гомдол мэдээллийг шилжүүлсэн бол ажиллагаанд одоогоор 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас дөрвөн эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, нэг хэргийг хэрэгсэхгүй болгох, нэг хэргийг түдгэлзүүлэх, нэг эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.