Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө амжиж хийх нь тустай
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, өндөрлөсөнтэй холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.   Энэ сарын 06-ны дотор Зөвлөлдөх зөвлөл зөвлөмжөө УИХ-д танилцуулахаар болсон байна. Үүний дараа  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах шат руу шилжинэ гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Мөн үндэсний зөвшилцлийн комисс гарч ажиллана гэсэн юм. Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг байгууллагууд оролцсон шүүлт дахин хийгдээд, УИХ-д өргөн барих аж.  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгад хамгийн өндөр настан нь 88, 84, 74 настай, хамгийн залуу нь 18 настай залуучууд байсан. Нийт 669 хүн оролцсоны 314 нь эрэгтэй, 355 нь эмэгтэй. 18-29 насныхан 142 буюу 21 хувь, 30-39 насныхан 184 буюу 28 хувь, 40-49 насныхан 142 буюу 21 хувь 50-59 насныхан 112 буюу 17 хувь, 60-69 насны иргэн 61 буюу 9 хувь, 70-аас дээш насны 21 хүн оролцсон байна.

Энэ үеэр сэтгүүлчид зарим асуултад хариулт авлаа.

-Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцсэн зургаан сэдвийг хэрхэн, яаж сонгосон бэ, Ардын их хурал, Улсын бага хурал гэсэн хоёр шатлалтай танхимтай парламенттай болно гэсэн асуудлыг санал асуулгын экспертүүд хүртэл яагаад ийм асуудал оруулж ирэв гэж гайхаж байсан. Энэ сэдвийг яагаад оруулж ирсэн бэ. Хэлэлцсэн зургаан сэдвийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хар зураг гэж ойлгож болох уу?

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар: Хэлэлцүүлсэн зургаан сэдвийг дөрвөн шат дамжлагаар сонгосон. Нэгдүгээрт, УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд Ардын их хурлын депутатууд, Үндсэн хууль тогтоогчид, эрдэмтэн, судлаачид өргөнөөр оролцож, энэ хурлаас энэ асуудлуудыг гаргаж ирж тавьсан. Гаргаж тавьсан шалтгаан нь сүүлийн 20-иод жил яригдаж буй засаглалын хэлбэрийг тодорхой болгох, олон толгойг нэг болгох, мөн төлөөллийн байгууллага болох Ардын их хурлыг бий болгох гэхчлэн саналууд гарсан учраас юм.  

Хоёрдугаарт, Шинжлэх ухааны академиас Үндсэн хууль судалдаг бүх эрдэмтэн, судлаачдыг цуглуулан, эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Энэ  хурлаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан Үндсэн хуулийн хэрэгжилтийн тайланд эдгээр асуудлууд тусгагдсан байгаа.

Гуравдугаар шатанд дээрх хоёр хурлын зөвлөмжийг үндэслээд Засгийн газар хараат бус эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг байгуулсан. Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатараар ахлуулсан Шинжлэх ухааны академийн гишүүд, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг нарын хараат бус судлаачид оролцсон 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бүх аймгаар явж хэлэлцүүлэг хийж,  социологийн судалгаа авсан. 3617 хүнээс судалгаа авахад түрүүчийн зөвлөмжүүд дээр яригдсан 20-иод сэдэв гарч ирсэн байдаг. Засгийн газрын энэ ажлын хэсэг УИХ-д 10-аад сэдэв өгч, түүнээс УИХ-д Д.Лүндээжанцан даргаар ахлуулан байгуулсан ажлын хэсэг  зургаан сэдвийг сонгосон.

Ардын их хурал, Улсын бага хурал гэсэн хоёр шатлалтай танхимтай байхыг дэмждэг хүмүүс байна. Янз бүрийн хөдөлгөөнүүд байгуулагдаад, олон түмний ярианы сэдэв болоод байгаа энэ асуудлыг олон түмнээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас зургаа дахь сэдвийг оруулж ирсэн. Одоо дараагийн дөрөв дэх шат, шүүлтүүрээр оруулах гэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж нэг огтлоно гэдэг ийм учиртай.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулаад ард нийтээс асуух нь хугацааны хувьд амжих уу?

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:  Нийт ард түмнээс асуух шатыг болж л өгвөл зардал мөнгөө хэмнээд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болно. Үүний төлөө намууд ажиллана. Зөвшилцлийн баримт бичиг учир хугацаа ямар байхыг шуудхан хэлэх боломжгүй талаар хэллээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар: Үндэсний зөвшилцлийн комисс гарч ажиллаад, ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн комисс, Монголбанк гэсэн зургаан газраас хуулийн хугацаандаа буюу сарын дотор санал авчихвал УИХ-д оруулж, хоёр долоо хоногийн хугацаанд дангаар нь хэлэлцэнэ. Ард нийтээс асуух хугацаа онолын хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт байх бүрэн боломжтой. Хэрвээ төрийн тогтолцоог боловсронгуй болгоё, хариуцлагыг дээшлүүлье, нэг толгойтой болъё гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө амжиж хийх нь тустай гэж үзэж байгаа эрдэмтэн судлаачид олон бий.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Vndsen huuli 2017-05-08 09:47:38
    Ene bol galzuural bas emgenel
    202.70.46.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Аахахххххаах 2017-05-03 21:16:20
    Онгонзандан ёёёёёёёё ичиг ичиг ичиг
    1.232.46.66
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol emee 2017-05-02 15:56:23
    Ta nar vndsen xuulind dorduulsan 7 zaalt nemj. xuuliig guuli bolgoson.Odoo bas ymar xor nairuulj Mongol ulsiig moxoox zamruu ni tvlxex gej baina ? Urbagchid?
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗАНДАНШАТАР ЭРГҮҮ ДАГЗАД 2017-05-02 07:28:15
    ЁСТОЙ СОЛИОРОЛ ГЭЖ ЭНЭ ШҮҮ МОДОНШАТАРАА. ТАНАРТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗАСАХЫГ ХЭН ЗӨВШӨӨРСЫМ БЭ. БОЛИОЧ . АРАЙ ХЭТЭРЛЭЭ. ЭЦЭСГҮЙ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ БОЛОХНЭЭ.ТОЛГОЙГОО Л ӨӨРЧЛ...
    202.179.25.209
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-02 05:45:08
    Энэ лалар машинд мөргүүлээд жинхэнэ лалар болжээ Нэг муу курст сууж ихээд их юм мэддэг гэж боддог болсон лалар
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-05-02 05:42:28
    Хурдхан шиг батлаж аваад 65 дотроосоо сонгох гэж байгаа юм байна тээ, лалар минь чи үндсэн хуулийг ард олноороо хэлэлцэнэ. Чи муу баас мэддэг юм биш шүү
    103.229.121.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Энэ гахайн тоорой 2017-05-02 05:39:30
    Ёстой л нэг бантан хутгасаар байгаад улс орныг самардаг гахайн зулзага шуу. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг оролдож байгаад бүгдийг нь үргээсэн дээ.
    103.229.121.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-05-01 13:25:28
    Ene Hun ingej zutgej baigaa um bol Naad zuil chini Bas neg zavkharsan um baigaa baikh doo.
    188.166.231.64
    Мэдэгдсэн Хариулах
  • ёндон 2017-05-01 11:30:10
    өрөнд орж өтөнд идэгдээд ард түмэн ядарч байхад юун хуулийн өөрчлөлт зандан чи их хурлаас зайл
    139.5.217.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-05-01 11:25:56
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад ёрөнхийлөгчөө параламентаасаа л сонго л доо яршиг цаашаа бэлгэ тэмдгийн сонголт хийж байхаар өрөө дарахаа бод
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-01 10:52:04
    еренхийлегч хэрэггуй хэнч овоо тахиад одон тараагаад байж чадна биздээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Hnn 2017-05-01 10:47:12
    Garuud miyegee udaan blgachih gd uzej taarchiinaa
    103.26.195.96
    Мэдэгдсэн Хариулах