Х.Тамирт холбогдох хар тамхины хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаажээ
Хилээр хар тамхи нэвтрүүлж, хадгалсан, зарж борлуулсан хэрэгт буруутгагдсан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир нарт холбогдох хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. 

Тодруулбал, Х.Тамир нарын хэргийг өнгөрөгч нэгдүгээр сард Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, улмаар шүүхийн шийдвэрээр Н.Сүхбаатарт 6.5 жилийн хорих ял, Х.Тамир болон хамсаатан Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял оноосон.

Гэвч шүүгдэгч нарын зүгээс дээрх ялыг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд хоёр дахь шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан юм. Улмаар өнгөрөгч баасан гарагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийг дахин хэлэлцэж, хавтаст хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zzz 2017-05-01 16:32:00
    muuhai luivarchin tsaraitai muuhai zaluu bna yasan nudend huiten yum be?
  • зочин 2017-05-01 07:40:51
    энэ хулгайчийг буудчихаач дээ
    • Нэрээ энд бичнэ үү 2017-05-01 14:01:25
      Харин тийн, чимээгүйхэн авч яваад л зохицуулчих хэрэгтэйшд. Тэгээд л юмыг сенсац болгоод л байх юм.
  • цуж 2017-05-01 06:54:32
    энэ хэрэг ингэж байгаад алга болно л доо, мөнгөтэй танилтай хүмүүсийн хэрэг ингэдэг биз дэ
    • Өвгөн 2017-05-01 07:50:07
      Хар тамхитай холбогдсон хүмүүсийг бүх нийтээрээ шигшиж монголчуудыг манкуурт боол болгох төлөвлөгөө шүү . Иймээс хар тамхи татсан хүнийг гавьяат болгосон т сайн...
      • Өвгөн 2017-05-01 07:53:54
        гавьяат болгосон ерөхнийлөгчийг хамсаатанаар хэрэгт татая. Монголыг устгах шуурхай төлөвлөгөө шүү!!! Сэрцгээ нойрмуу монголчууд аа!!!