Зам, тээврийн салбар бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд зам, тээврийн салбарын шинэ бүтээн байгуулалтууд энэ хавар эхлэхтэй холбоотойгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулахыг сайд Д.Ганбат онцоллоо.

УБТЗ ХНН нь ашигласан хаягдал техникийн тос, тосон материалаа уурын зууханд дахин ашигладаг. Энэ нь байгаль орчинд хор хохиролтой эсэхэд судалгаа хийж, өөр арга байдлаар дахин боловсруулалт хийж, хор хөнөөлгүй байдлаар ашиглах боломжийг судлах үүрэг даалгавар өгөв.

Мөн Автотээврийн үндэсний төвөөс нүүрсний тэээрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарт үзлэг шалгалт хийж, хуурамчаар дугаар авч байгаа тохиолдолд хөдлөх бүрэлдэхүүнийг хураах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг хатуу сануулав. Ингэснээр осол аваар гарч, хүний амь нас эрсдэх гэх мэт олон асуудлаас сэргийлэх ач холбогдолтой аж.  

Шуурхай хуралдааны төгсгөлд сайд Д.Ганбат “Салбарын бодлогыг хэрэгжүүлж байгаа яам бодит үр дүн гарган, эмх замбараагүй асуудлуудыг зөв зохион байгуулалтад оруулж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах үүрэгтэй. Тиймээс өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлж, хэрэгжилт нь бодит үр дүнгээ өгөх хэрэгтэй гэдгийг хатуу анхаарууллаа.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МИШЭЭЛ ЭКСПО ТӨВ рүү ямар дугаарын автоб 2017-05-08 07:55:15
    МИШЭЭЛ ЭКСПО ТӨВ рүү ямар дугаарын автобус, хаанаас явдаг вэ?... өнөөдөр МИШЭЭЛ ЭКСПО руу очих гээд, автобус хайж үзлээ. Тийшээ автобус явдаггүй болтой. Интерне...
  • ЭНЭ ЯАМНЫ 2017-05-01 07:20:35
    ЖИНХЭНЭ БООС ЖЭЭНКЭЭ НЬ ХААЧИВ