“Карл Винсон” хөлөг онгоц Япон тэнгист орж ирлээ
Японы NHK агентлагийн мэдээлж буйгаар АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг Солонгосын хойгийг чиглэн энэ бямба гарагт Япон тэнгист орж иржээ.

АНУ-ын Номхон далайн флотоос Япон тэнгисийг чиглэн Филиппиний тэнгист явж байгаа цохилтын бүлгийн зургийг баасан гарагт нийтлүүлсэн бөгөөд зорьсон газартаа удалгүй хүрсэн гэж мэдээлжээ.

Ингэж шилжүүлэн байрлуулах болсон нь Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн туршилтын хөтөлбөрүүд эрчимжсэнтэй холбоотой юм.

Энэ сарын эхээр АНУ Солонгосын хойгийн бүс нутагт БНАСАУ-ын болзошгүй түрэмгийллийг таслан зогсоох зорилгоор нисэх онгоц тээвэрлэгч Карл Винсон хөлөг онгоцоор толгойлуулсан цохилтын бүлгийг Япон тэнгис рүү илгээх болно гэж мэдэгдэж байсан билээ. Япон тэнгисийг Өмнөд Солонгост Зүүн тэнгис гэж нэрлэдэг.

Ингэж мэдэгдсэний дараа нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Солонгосын хойгийн зүг бус, Энэтхэгийн далайд Австралийн тэнгисийн цэргийн хүчинтэй хийх хамтарсан хээрийн сургуульд оролцохоор харин эсрэг зүг рүү баруун урагшаа явж байна гэсэн мэдээллүүд гарсан билээ.

Энэ будлиантай явдлын учрыг гаргаж, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер цохилтын бүлэг одоогоор Япон тэнгисийн зүг яваагүй байгаа бөгөөд тун удахгүй явах болно гэж залруулан мэдэгдсэн билээ.

Пхеньян өнгөрсөн Бямба гарагт дунд тусгалын баллистик пуужин гэж үзэж байгаа пуужинг хөөргөсөн боловч туршилтын пуужин дөнгөж хөөрснийхөө дараахан Хойд Солонгосын нутаг дэвсгэрт агаарт дэлбэрсэн гэж АНУ, Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдээлэв.
Г.Гансүх
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.