Би 10 саяар торгуулъя, Х.Бадамсүрэн дарга аа
Бусдыг гүтгэвэл хүлээх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулах болсон. Гэхдээ гүтгэсэн гэдгийг хэн тогтоох нь тодорхойгүй. Үнэнийг баримтаар дэлгэхэд гүтгэсэн болгож тайлбарлаад байгаа дарга нарт нь ямар хариуцлагыг, юуны тухай хуулиар хүлээлгэх вэ, хууль батлагчид аа.

Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиралын 300 саяар авсан машин, 24 саяар засвар хийсэн байр, тохижуулахад зориулж худалдан  авсан 180 саяын тансаг тавилгын гэрээзэрэгХ.Бадамсүрэнгийн гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй баримтыг дэлгэсэн. Гэтэл эрхэм захирал хэвлэлийнхнийг цуглуулж, камерын өөдөөс харж байгаад “худлаа” гэж хээв нэг ярихыг ард түмэн харлаа. 

Та, 300 саяын машин өөрөөс нь өмнө шийдэгдсэн асуудал гэсэн. Тэгвэл худалдан авах гэрээнд таны гарын үсэг дурайдаг. Өмнө шийдэгдсэн асуудлын араас нь гэрээ үйлдэх журам төрийн өмчит аж ахуйн нэгжид мөрдөгдөг хэрэг үү. 

Байр тохижуулсан асуудал байхгүй гэсэн. “Өмнөх дарга нарт байр худалдаж авч өгдөг байсан болохоос надад тансагласан зүйл байхгүй ээ” гэж та мэдэгдсэн. Гэтэл “Рийч энержи” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгож 24 сая 687 мянган төгрөгөөр байрны засвар хийх гэрээ, 180 сая 576 мянган төгрөгөөр тавилга худалдан авах гэрээнд мөн л та гарын үсгээ зурж мөнгө шилжүүлэх эрхийг нээж өгсөн байдаг. 

ТӨБЗГ-ын дарга танд 10 мянган долларын цалин олгохыг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн. Төрийг төлөөлж Эрдэнэт үйлдвэрийг хариуцдаг газрын даргын үгийг та мөн л үгүйсгэсэн. “Гар дээрээ 3 сая төгрөг авдаг” гэж та хэлсэн.

Тэр ч бүү хэл үйлдвэрийн ерөнхий нягтлангаас баримт гаргуулж харж болно гэж батлав. "Шахааны Эрдэнэт биш шил толь шиг үйл ажиллагаа нь ариун тунгалаг харагдаж байдаг Эрдэнэт болгоно" гэж уянгалаг хачир нэмсэн.

Гэтэл төрд очсоноос хойш Эрдэнэт үйлдвэр шилэн дансаа хөтөлсөнгүй. “Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно” гэдэг хуулийн заалт таныг захирлаар ажиллах хугацаанд хэрэгжих үү. Өрөө дүүрэн сэтгүүлч цуглуулж, улайх ч үгүй хэлэх худал үг биш, үйлдлээрээ л үзүүлчих эхний шударга алхам чинь энэ хуулийн хэрэгжилтийг хангах шүү дээ.
 
Сэтгүүлчид бид баримт түшиглэж үнэнийг мэдээлсэн нь,хэвлэлийнхний улаан нүүрийг харж байгаад хэлсэнтаны дээрх үгээр худал болж, бид гүтгэгчид болчихов уу. Тэгвэл би 10 саяар торгуулахад бэлэн. Харин та огцроход бэлэн үү, Х.Бадамсүрэн дарга аа. 

Харин таны гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр ХХК” нэртэй 6116231632*2074192 серийн дугаартай тамга дарсан баримт үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, таны үг худал болохыг тогтоох цагт та ямар хариуцлага хүлээх вэ? Сэтгүүлчдийг гүтгэсэн даргад хариуцлага хүлээлгэсэн жишээг өөрөөрөө эхлүүлж чадах уу?







Эх сурвалж: Өдрийн сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нямаа 2017-05-02 00:35:38
    бадамсүрэн шууд л эр хүн шиг, удирдлага шиг зан гаргаач төрийн мөнгөөр тансагласан хүн ямар хариуцлага тооцох ёстой түүнийгээ идлэх ёстой гадаад гээд дуураигаад...
    43.243.160.18
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-05-01 06:25:59
    төр гэж даанч алга идэж ууссан новшнууд шорон оронд орсон хулгайч нараа л солиод дэвшүүлээд байх юм,одоо ард түмэн минь босох цаг болж дээ
    202.70.38.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-01 04:27:14
    хо овогтыг барж идэхгуй байхаа сэтгуулчид минь наадах хо ох ор овогтын чинь ард хятадууд байгаа шуудээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Лаларууд 2017-05-01 04:21:38
    Чих нуургуй ийм новшнуудыг тансаглуулж шахаагаа хийх гэж Нямдорж МАН ыхан чичрээд байсан юм байна
    139.5.217.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Жирийн ард 2017-05-01 03:59:32
    Нүүр нь улайхгүй, нүд нь бүлтийхгүй худлаа ярих арга барилд эд нарыг сургадаг юм шиг байна. Ийм л хүмүүс та биднийг удирдаж байна шүү дээ ард түмэн минь
    112.72.8.243
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2017-05-01 03:55:00
    Хужаа царайлсан шуналын улаан тулам, хөгшин төгцөг...
    150.129.143.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-05-01 03:51:32
    Энэ Бадамсүрэн гэдэг нөхөр Монгол орос цветметээс тэр бумаар нь мөнгө хуссан гээд байсан яасан бэ?? Шоронгоосоо гарчихсан юм уу?????
    124.158.112.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-05-01 03:39:11
    Iim yos zyigyi, hudlaa yaridg bolood bga um da. Huuli yilchildeggyi hymyys baih uma. MAN arai iim baigaagyi. MAN-iin unaltiig Sy ehlyylj, Enhbold yrgeljlyylj bg...
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах