Парламент хоёр танхимтай байх нь зүйтэй юу

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар үргэлжилж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулгаар өнөөдөр “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, Хууль тогтоох байгууллага нь Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх” сэдвийг нэгдсэн хуралдаанаараа хэлэлцлээ.

Энэ сэдвийн нэгдсэн хуралдааныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат даргалж, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан, Ардын их хурлын депутат асан, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, хууль зүйн ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа нарын экспертүүд хэсгүүдээс гарсан асуултад хариуллаа. Шинжээч, экспертүүдэд хэт нэг тал болон хувь хүний байр суурийг барихгүй, олон улсын нөхцөл байдал, судалгаа шинжилгээнд тулгуурласан мэдээлэл, тайлбар бүхий хариулт өгөх шаардлага тавьж буйг хуралдаан даргалагч онцлов. Оролцогч нэг минутад багтаан асууж, эксперт хоёр минутад багтаан хариулт өгөх журмыг нэгдсэн хуралдаанд баримталсан. 

Энэ сэдвийн хүрээнд,

1.     Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах,
2.    Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох гэсэн асуудлыг хөндөн асуулт, хариулт өрнөсөн юм.

Эхлээд  хэсгүүдээс гарсан ижил төсөөтэй асуултуудад хариулт өглөө. Тухайлбал, 45, 26 дугаар хэсгээс “Дээд, доод хоёр танхимтай боллоо гэхэд Үндсэн хуульд үндсэн чиг үүргийг нь тусгах уу, доод танхимд нь намын харъяаллаас татгалзуулж, сонгодог болбол ямар вэ” гэсэн асуулт тавилаа. Асуултад хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Энэ сэдвээр хоёр янзын хувилбар яригдаж буйг эхлээд тодруулж хэлье. Эхнийх нь ардчилсан улсуудад байдаг дээд, доод танхимтай байх загвар юм. Энэ асуулт эхний загвартай холбоотой гэж ойлголоо. Дээд, доод танхим ямар учиртайг бас тодруулж хэлье. Дээд, доод танхим дөрвөн янзын шалтгаанаар гарч ирсэн байдаг. Дээд танхим нэгдүгээрт, муж улс, холбооны улс байвал мужийн төлөөллийг хангах зорилгоор,  эсвэл хууль тогтоох чанарыг сайжруулах зорилгоор бий болдог. Мөн хуулийн чанар ямар байгаад хяналт тавина. Анх парламент үүсэхэд доод танхим иргэдийн, дээд танхим язгууртнуудын төлөөлөл байна гэсэн шалтгаануудаар гарч ирсэн байдаг. Энэ танхимууд ихэнхдээ холбооны улсад байдаг. Монголд тохирох уу, үгүй гэвэл Монгол Улс өөрөө нэгдмэл улс учраас төдийлөн тохиромжтой бус” гэж хариуллаа. Бусад экспертүүд мөн өөр өөрийн байр сууринаас энэ асуултад хариулсан.

31, 48, 50, 44 дугаар хэсгээс “Энэ сэдвийн хүрээнд ойлгомжгүй асуудал нэлээн байгаа учир нэмэлт тодруулга хэрэгтэй байна. Ардын их хурлын 501 төлөөлөгчийг ямар зарчим шалгуураар, хэрхэн сонгохыг Үндсэн хуульд тусгаж өгөх үү, хэрвээ тусгавал улстөрийн намаас нэр дэвшүүлэх үү, эвсэл ард иргэдийн дундаас сонгох уу. Эрх барих, хууль тогтоох байгууллагын үүргийг хэлж өгнө үү. Улсын бага хурлын 51  хүнийг томилоход ямар зарчим, шалгуур барих вэ, Ардын их хурал болон Улсын бага хурал хоёрын үйл ажиллагааны уялдаа холбоог Үндсэн хуульд тусгаж өгөх үү” гэсэн асуултад эхлээд хууль зүйн ухааны доктор Ц.Мандах хариуллаа. Тэрбээр “501 хүн бол жинхэнэ та бүгд шиг ард түмний төлөөлөл болсон Ардын их хурал байна. Тэр хурлаасаа хууль тогтоох байгууллага болох 51 хүний бүрэлдэхүүнтэй бага хурлыг намын квотоор сонгоно. Их хурал нь хууль тогтоох байгууллагадаа хяналт тавьж, хуулийн чанар сайжруулах ажил хийнэ” гэж хариулсан бол хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “Их утга, учиртай асуулт байна гэж бодоод хариулж байгаа юм. Засгийн эрх мэдлийг ямар аргаар хэрэгжүүлэхийг заасан гол хууль нь Сонгуулийн тухай хууль байдаг. Одоогийн байдлаар бид Сонгуулийн хуулийн үндсэн зарчимаа Үндсэн хуульдаа бараг тусгаагүй. Сонгуулийн зарчимаа Үндсэн хуульдаа зөв хийж өгөхгүй бол дөрвөн жил болохоор дахиад Сонгуулийн хууль өөрчлөх болдог. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд энэ асуудлыг яриасай гэж бодож байгаа. Энэ асуудал тодорхойгүй учир та бүхэнд яаж сонгох юм бол гэдэг асуулт тулгараад байна. Тиймээс энэ удаад та бүхэнд тодорхой эрх мэдэл байгаа учир  энэ асуудлыг анхааралдаа аваарай гэж хэлье” хэмээн хариулав.

Үргэлжлүүлэн 34, 23, 4 дүгээр хэсгийн  “Манай улсад парламентын аль хувилбар нь үр дүнтэй вэ” гэсэн асуултад хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Нэг танхимтай парламент манайд илүү тохиромжтой. Хоёр танхимтай байх нь зардал хэд дахин өснө. Нөгөө талаар хоёр танхим ойлголцохдоо муу, гацаа үүсдэг, шийдвэр гаргаж чаддаггүй” гэсэн бол хууль зүйн ухааны доктор Ц.Мандах хоёр танхимтай байхын эерэг талын мэдээллийг оролцогчдод өгсөн. Тэрбээр “Төрийн бус байгууллага, зарим намууд Монголын авралын од, хямралаас гарах гарц гэж хоёр танхимтай байхын давуу талыг хардаг. Гишүүд нь жинхэнэ ард түмний төлөөлөл болж ард түмнээсээ сонгогдоно. Тиймээс ард түмний төлөөлөл болсон Их хурал, хууль тогтоох байгууллага гэсэн уламжлалалт тогтолцоог авч үзэхийг та бүхний сонорт хүргэе” хэмээлээ.

Дараа нь 11, 46, 8 дугаар хэсгээс “Хоёр шатлалтай, хоёр танхимтай парламентын ялгаа юу вэ, давуу болон дутагдалтай талууд нь юу вэ”, 21, 28, 18, 32, 40 дугаар хэсгээс “Одоо байгаа нэг танхим яагаад болохгүй байна вэ. Хэрвээ хоёр танхимтай болсноор хариуцлагын ямар механизм үйлчлэх вэ”, 14, 49, 12, 19, 1, 41, 6, 17 дугаар хэсгээс “Манайх шиг нүүдлийн соёл иргэншилтэй улсад хоёр танхимтай болох нь ямар ач холбогдолтой вэ, 501, 51 гэсэн тоо яаж гарч ирсэн бэ”, 35 дугаар хэсгээс “Одоогийн Үндсэн хуульд “Их  засаг”-аас тусгагдсан байдаг уу”, 25 дугаар хэсгээс “Хоёр танхимтай болоход манай хэсэг хэсгийн хэлэлцүүлгээр санал нэгдэж байсан. Хэрвээ хоёр танхимтай байх боломжтой гэж үзвэл дээд танхимыг намаас бус ард түмнээс сонгох боломжтой юу”, 33 дугаар хэсгээс “Төрийн эрх дээд байгууллага нь Ардын их хурал болчихвол зардал их гарна. Тийм учраас одоогийн УИХ-ын хариуцлагыг дээшлүүлж, хариуцлага алдсан гшүүнийг эргүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд тусгаж болох уу” гэсэн асуултууд асууж, экспертүүд судалгаа, шинжилгээ бүхий тэнцвэртэй мэдээлэлтэй хариулт өглөө.
 

Түүнчлэн оролцогчид “Хоёр танхимтай болох нь гацаа үүсгэдэг, нөгөө талаар хоёр танхимтай болох хөгжлийн шатанд манай улс хүрээгүй байна, эсвэл хоёр танхимтай байх нь Монголыг аврах гарц гэж та бүхэн өөр өөр хариулт өгч байна. Аль аль нь болохгүй гээд байгаа бол одоогийн улстөрийн хямралтай байдлаас гарах гарц нь юу вэ” гэсэн асуулт тавьсан. “Экспертүүд эерэг, сөрөг аль аль талаас нь хариулж буй учир ийм асуулт гарах нь зүйн хэрэг. Тиймээс л та бүхний мэргэн ухаанд найдаж буй юм” хэмээн хуралдаан даргалагч төгсгөлд нь хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-05-01 02:51:30
    Erh medel, ed hurungunii tuluu yahaas ch butsahaa baisan tarhinii turaalt mongolchuudad 2 baitugai gurvan tanhim ch baga sanagdana.
    75.66.200.179
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!! 2017-05-01 02:04:56
    Дэлхийн улс орнууд 2 танхимтай болох хандлага давамгайлж буй! 1970 онд 45 улс байсан бол эдүгээ 70 гаруй улс 2 танхимтай болжээ!!!!!
    202.179.25.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-04-30 23:56:18
    Параламент хоер танхимтай болчихвол төрд ард түмний хяналт орох тэгээд улс хөгжиж боломж бүрдэнэ ухаараачээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-04-30 23:22:23
    76 bish, 552 luivarchniig tatvar tulugchid tejeeh bolno. UGUI.
    75.66.200.179
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-04-30 17:13:33
    ulsiinhaa buh l asuudaliig tsegtstei sistemteegeer zalgamj chanartai zasah bolomj olgog boloh ni zuv huuli bolovsruulagchid ni asuudaliig sonsdog
    73.92.107.235
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-04-30 14:45:46
    монголд парламент хэрэггуй хятадууд удирдаж байхад монголд юу ч байгаад ялгаа байхгуй биздээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-04-30 11:54:49
    Дэлхий даяар 2 танхимт руу тэмүүлж байна! 1970 оны үед нийт 45 улс 2 танхимтай байсан бол 2008 он гэхэд 70 болсон!!! АИХ нь УИХ шиг байнгын зардалгүй!!!
    66.181.160.124
    Мэдэгдсэн Хариулах