Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг өрнүүлэв
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулга өнөөдөр (2017.04.30) Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна.



Өглөө 09.10 цагт Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдэв буюу “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.Үүний дараа дээрх сэдвээр хэсгүүд нээлттэй хэлэлцлээ. Хэсгийн хэлэлцүүлгээс нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг томъёолж, экспертүүдээс асуулт асууж хариулт авах юм.



Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдвийн хүрээнд:

-       - Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах;

-          - Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох сэдвээр хэлэлцэх юм.Хэсгүүдийн хэлэлцүүлэг 10.40 цагт дууслаа. Одоо энэ сэдвээр нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ax 2017-04-30 14:33:55
    худлаа дүр эсгэж бнаа юм, ард түмнээрээ хэлэлцсэн ш дээ гэж шааж бхад амар гэж
  • Оролцогчдын нэрсийг гаргаач 2017-04-30 10:23:48
    Оролцогчид нь ямар мэдлэг мэрэгжил эзэмшсэн хүмүүс вэ,Энэ хэлэлцүүлэгээ нээлттэй гаргана биз дээ,ТВ-ээр,
  • Medeelelgui ulsuud 2017-04-30 09:14:45
    Yamar ch medeelelgui mergejliin bus ulsuud 1000 bitgii hel 100000 tsuglaad ch nemergui Jaahan yumnii uchir oilgodog unshij sudaldag humuus l tsuglah heregtei
  • Батаа 2017-04-30 08:00:12
    ПАРАЛАМЕНТАА ХОЕР ТАМХИМТАЙ БОЛГОМООРОО
  • !!! 2017-04-30 07:24:55
    Үндсэн хуулийн талаар ямар ч ойлголтгүй жирийн иргэдээр халхавчлан эрх баригчид хүссэнээ хийх нь дээ!!! Ард түмнээс асуусан шдээ гэж ам таглана!!!
  • Zochin 2017-04-30 07:22:21
    Expert gj yamar humuusiigee oruulsiin boldoo. Iim hedhen hun oruuldag yaj bgaa yum be. Erdemted doctoruud, zaluu uyiinhenii toloolliig sain oruulah heregtei shd...