Үйлдвэрчний эвлэл  тайван жагсаал хийнэ
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос маргааш олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдрийг тохиолдуулан жагсаал хийхээр болсон билээ. Жагсаалын үеэр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо гурван байрыг суурийг иргэд, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ өмнөөс илэрхийлэх аж.

Нэгдүгээрт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг УИХ, Засгийн газраас шаардана.

Хоёрдугаарт, Долоон татварын нэмэгдэл, хүнд дарамтыг анхааруулна. Энэ сарын 28-ны өдөр Олон улсын валютын сангаас /ОУВС/захирлын зөвлөлийн хурлаар Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тодорхой нөхцлөөр хэрэгжүүлэх энэ асуудлыг эцэслэн шийднэ. Бид урьдчилж ОУВС-гийн Суурин төлөөлөгчийг албан ёсоор хүлээн авч, тодорхой саналуудыг албан ёсоор гардуулж өгсөн. Тэгэхээр цаашид ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Гэхдээ бид татварын нэмэгдэл нуруун дээр, аж ахуйн нэгж байгууллагад хүнд дарамт болж байгааг Засгийн газарт илэрхийлнэ. Огт хүлээн авах боломжгүй, иргэд, аж ахуйн нэгжийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах, улс орны эдийн засгийн өнөөгийн хүндэрсэн нөхцөл байдлыг сэргээхээс илүүтэй доройтуулах татварын нэмэгдлүүд байгаа. Ийм учраас татварын нэмэгдэл, хүнд дарамтыг бид Төр, Засгийн газарт илэрхийлнэ.

Гуравдугаарт, Сонгуулийн амлалт-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардана. 2016 оны сонгуулийн үеэр хийж байсан амлалтаа биелүүлэх ёстой. Мөн УИХ-аас батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр байна. Сонгууль дуусах үед шаардах биш дөрвөн жилийн турш шаардах болно. Иргэдийн цалин орлогийг нэмэгдүүлнэ, татварыг нэмэгдүүлэхгүй байх зэрэг амлалтуудыг шаардаж, хариулт авах юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тб 2017-05-01 01:07:42
    та нарын хэлсэн үг шидсэн цаасыг чинь тоож унших хүн ч байхгүй биздээ танайд ч татвар төлхөө зогсоосон нь дээр байхаа энэ олон татварын хажуугаар бас нэг дэмий ...
  • НОХОЙ БӨӨ с 2017-04-30 08:08:16
    Ер нь өөрийгөө шатааж зул барьж жагсах гүй бол НОХОЙ БӨӨ сний чинээ харахгүй дээ