Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутагт түймэр гарчээ

Хаврын улирал ирж, Монгол орны нийт нутгаар хуурайшилттай байгаа. Энэ үед ой, хээрийн түймрийн гаралт  ихэсдэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар хоёр аймгийн нутагт түймэр гарсаныг  Онцгой байдлын газраас мэдээлж байна. 

Тодруулбал,Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн Шар жалга гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 26-нд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 10 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 30 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан-Уулын Нүхтийн-Ам гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 26-нд ирж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 55 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цурманд оруулсан аж. Одоогоор цурмыг манаж буй байна. Түймэрт 8 га орчим талбай өртжээ.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн багийн Хавчуу гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын .28-нд ирж, Орхон, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 62 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Ар-Бэрх гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага мөн энэ сарын 28-ны өдөр ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 53 хүн, нийт 65 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-04-30 07:00:02
    Humuus min sonor bolgoomjtoi baigaachee, Tsaana chinBuyat tal ny barag shataj baina, Ted bol huchirheg hun am saitai tachnk saitai, bid boikh tuimer asval yah ...