Маргаашаас гурван төрлийн татвар нэмэгдэнэ
Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахаар эрх баригчид ОУВС-д хандаад байсан. Улмаар тус сангаас Монгол улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулахаар шийдвэрлэсэн билээ.

Ингэхдээ манайд тодорхой хэд хэдэн нөхцөл тавьж, биелүүлсэн тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Энэ дагуу  УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн даруйд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Ингэснээр төсвийн алдагдлыг бууруулна хэмээн эрх баригчид болоод эдийн засагчид тооцсон юм. 

Уг тодотголоор нэмэгдсэн хэд хэдэн татварын хууль    ирэх сарын 1-нээс буюу маргаашаас хэрэгжих гэж байна.  Тухайлбал, 

-100 саяас дээш төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, 
 
-Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татвар,

-Приус машины татварыг 50 хувь чөлөөлөх /одоо 100 хувь чөлөөлж байгаа/

Тэгвэл дээрх татваруудыг нэмэх  асуудлыг зарим улс төрчид эсэргүүцэж байгаа. Мөн ард иргэдийн зүгээс ч эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа: “Засгийн газар хоёр зүйл дээр иргэдээ бодоосой гэдэг үүднээс энэ санааг хэлж байна. Долоон татварын гурвыг шууд тавдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байгаа. Хуулийг хэлэлцэж байх үед зарим гишүүд хугацааг 10 дугаар сарын 1-нээс болгож өгөөч гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулсан боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Хоёрдугаарт тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмж байгаа. Гол нь малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан ч эргээд байран дээрээ очиж байна. Яг үүн шиг хүнд хортой нөхцөлд очдог хүмүүс наана тэтгэвэрт гардаг байсан бол буцаад байрандаа очлоо. Иргэдийн амжиргааны түвшин байдлыг дордуулсан хуулиуд гаргажээ. Хуучин байсан хөнгөлөлттэй нөхцлүүдийг яах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол олон иргэд бухимдалтай байна” гэв.
 
Харин иргэдийн хувьд “Хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр цалинждаг, тодорхой хэмжээнд бэлтгэгдэж хөдөлмөрөө үнэлүүлж авч байгаа цалингаас татвар авна гэхээр үнэхээр утгагүй санагдаж байна. Ажил хийх хэрэг ер нь байна уу. Хоёрдугаарт, 100 саяас дээш хадагаламжинд татвар ноогдуулах нь хувь хүний хурааж хуримтлуулсан эд хөрөнгө мөнгөн хадгаламжийг хүчээр авч байгаа хэрэг шүү дээ.Тамхи татвар нэмэгдсэн нэмэгдээгүй хүн худалдаж авна. Хүмүүсийн амьжиргаанд нөлөөлөх л зүйл” хэмээн байр сууриа илрэхийлж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ah 2017-05-02 20:17:38
    Hun bur tatvat toloh ystoi
  • иргэн 2017-04-30 13:32:25
    Монгол улсын иргэн болж тодорхой эрх эдэлдэг Түүнийг дагалдаж үүрэг гэж байх ёстой Улсын хууль мөрдөж амьдарлаа гээд буруудах юм юу ч байхгүй Харинч сайн
    • Зочин 2017-04-30 14:15:08
      Төр эхлээд өөрсдийн удирдлага доор байдаг, харьяаны Төрийн өмчит компаниудаа ашигтай ажиллахыг шаардах хэрэгтэй.
  • Irgen 2017-04-30 10:28:50
    Bolj bn.Tatvar tuluhgui gej bgaa humuus ni bankand hadgaluulj huu avahaa l bolino bizdee.Uurgee bieluulj baij erhee edlehee bodohgui dandaa l avna gej yu bdgin
  • сонгоё 2017-04-30 07:58:09
    ЭНЭ МАНгарын ЗГ*---г яаралтай бүтцээр нь сольж Чингих хааны сургаалийг түгээн дэлгэрүүлэх хүн бүлгийг сонгоё
  • зочин 2017-04-30 06:48:49
    яг үнэн цалингаа 1500,0 аас илүү гаргаж татвар даатгал төлөхгүй, хадгаламжаа 100 саяаас дээш гаргаж хадгалуулахгүй,хуурамч хяид үнэтэй архи тамхи цэцэглэнэ,
  • Otto 2017-04-30 05:52:30
    Татвар нэмэгдээд төсвийн орлого өсөхгүй. Харин хууль бус худалдаа, далд эдийн засаг, хээл хахууль л газар авна. Хүмүүс нэмэлт татвар төлснөөс авлига өгөх нь илү...